Зуд болох сургаар зугтаад одов оо, У.Хүрэлсүх

2017-08-21 Нийгэм 0

Энэ зун нийт нутгаар хур бороо багатай, гантай байв. Хэт хуурайшилтаас болоод ой, хээрийн түймэр ч олон удаа гарлаа. Малчид, ахмадууд энэ өвөл хатуухан болж мэдэх талаар анхаарсан, сэрэмжлүүлсэн үг унагаж эхэллээ. Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймаг, нийслэлийн удирдлагуудад өвлийн бэлтгэлийг сайтар хангах, 8-р сард гадаадад томилолтоор явахгүй байх, найр наадмыг хориглох чиглэлээр маш тодорхой үүрэг даалгавар өглөө. Энэ үүргийг яг таг биелүүлэх чиглэлээр онцгой нөхцөлд ажиллах нөхцөл шаардлага амьдралаас урган гарч байна. Харин тэгтэл Улсын онцгой комиссыг ахалдаг Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгмөөр байна, чадахгүй нь гээд өргөдлөө өгчихсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч эхлэв. Нүдэндээ итгэсэнгүй. Батсүмбэрт түймэр гарахад Ерөнхийлөгчийг дагуулж очоод телевизээр гараад байсан цөс ихтэй Шадар сайд яагаад гэнэтхэн ажлаа хийж чадахгүй гээд өргөдөл өгчихөв өө.

Засгийн газарт Шадар сайдын алба гаргуулж очсон хэрнээ яг өвлийн бэлтгэл базаах, хазлан тэжээл гээд хүнд өвлийг давах нөр их ажлын өмнө ажлаа хаяад зугтаах нь наад захын ёс зүйтэй улстөрчөөс гарах үйлдэл лав биш. Эсвэл Шадар сайдын ажил Ерөнхийлөгчийг ажил хийсэн болгож харагдуулдаг шоуны нэг хэсэг, эсвэл хэвлэлээр “од” болгодог хэрэгсэл төдий байсан юмуу гэж У.Хүрэлсүхээс асуумаар санагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүндхэн өвлийг хохирол багатай давах ид ажлын үеэр улс төрийн элдэв хийрхэлд авталгүй ажлаа хариуцлагатай хийхийг Засгийн газраас шаарджээ. Цагаа олсон шаардлага. Харамсалтай нь ийм эрүүл саруул шаардлагыг хүлээж авах ёстой Шадар сайд нь өргөдлөө бичиж орхиод явчихсан байсан нь туйлын харамсалтай. Зуд болох сургаар зугтаад явчих хэмжээний моральгүй Шадар сайдтай байжээ, бид.
Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана аа гэлцдэг. Гантай зуны дараа хатуухан өвөл болох нь дамжиггүй. Малчдын отрын бүс нутаг, хадлан тэжээлийн асуудлыг нэн яаралтай зохицуулахгүй бол мал сүргийн хорогдол гээд хохирол амсана. Эдийн засаг сайнгүй, цалин тэтгэврээ арайхийн тасалдалгүй залгуулж буй энэ цаг үед малчид байгалийн хатууд ялагдаж хотоо харлуулбал амьдрал улам л дордоно. Хот руу чиглэсэн их нүүдэл ингэж л бий болдгийг өмнөх жилүүдийн гашуун туршлага бидэнд сануулсаар байна. Харин энэ бүх ажилд ханцуй шамлан орох ёстой Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа хаяад явчихсан ч байх шиг. Ингээд зогсохгүй Засгийн газраа огцруулахаар шүд зууж яваа дуулдав. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд элгээрээ хэвтсэн эдийн засгийг арайхийн өндийлгөж, тогтворжуулаад байгаа. Ийм хариуцлагатай үед засгаа самарч, улс төрийн тогтворгүй байдал нүүрлэвэл юу болох вэ. Эдийн засаг нь сэхээнд, улс төр нь хагаралтай, дээрээс нь байгалийн зуд нүүрлэвэл Монгол Улс тэсэж үлдэх болов уу. Засгийн газраараа туг тахих хүсэлтэй МАН-ын хоёрдугаар ээлжийнхэнд улс орноо бодох өчүүхэн төдий сэтгэл байхгүй гэж үү. У.Хүрэлсүхийг даган намирч албан тушаалд очиж байвал нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болтлоо улайрчихсан тэднийг ямар дайрлага дайрчихсан юм бэ. У.Хүрэлсүх тэдэнд цаг зуурын албан тушаал өгч чадах ч мөнхийн эх орныг өгч чадахгүй шүү дээ.

 

Холбоотой мэдээ

Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буя

2021-03-03

Хотоос Завхан аймагт очсон хоёр иргэний хариу эерэг гарчээ

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөний

2021-03-03

Шадар сайд С.Амарсайхан: “Албан тушаалтны нөлөө орсноос тусгаарлалтын байрнаас халдвар гарсан гашуун туршлага бий”

Тусгаарлах байрны дэглэм алдагдсан нь коронавирус тархсан гол шалтгаан юм. Тусгай үүргийн нислэг хий

2021-03-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...