Саран дээр олборлолт явуулах хувийн компани хайж байна

2020-09-11 Дэлхийд 0

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA өөрийн зардлаар сарны хөрснөөс дээж авч, дэлхийд авчрах хувийн компани хайж байгаагаа өчигдөр зарлажээ.

Ингэж олборлосон хөрсний дээжийн 50-500 грамм орчмыг нь $15,000-$25,000-ын хооронд үнээр NASA худалдаж авах юм байна.

NASA-гийн захирал Жим Брайденштайн дэлхийд авчирсан материалыг “саран дээр ирээдүйд буух сансрын нисгэгчдийн амьдрах нөхцлийг бүрдүүлэх технологид ашиглана” гэж мэдэгджээ.

АНУ нь 2024 онд саран дээр хүн буулгах зорилготой Artemis төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.

Саран дээр олборлолт явуулсан туршлагаа дараа нь Ангараг гарагт бас ашиглах төлөвлөгөөтэй байгааг Брайденштайн мэдэгджээ. 1967 онд батлагдсан олон улсын “Гадаад Сансрын Гэрээ”-нд нийцүүлэхийн тулд хувийн компани хөлслөхөөр болж байгаа гэнэ.

Уг гэрээнд зааснаар дэлхийн аль ч улс орон сар болон бусад сансрын гараг эрхэс дээр өөрийн эзэмшлийг бий болгох хориотой юм. Энэ нь Антарктид тивийг хувааж эзэмшихээс хамгаалсан олон улсын зохицуулалттай адил ажээ.

Брайденштайн энэ талаар “Сарны нөөцийг ашиглахдаа далайгаас улс орнууд хэрхэн туна загас барьдагтай адил дүрмээр явж болно гэж бид боддог. Гэхдээ сарны хувьд ялгаатай нь олборлогч этгээд хаанаас ямар материал авснаа зурагжуулж, бусадтайгаа нээлттэй хуваалцах ёстой” гэж блогтоо бичсэн байна.

Planetary Society байгууллагын бодлогын зөвлөх Кэси Драйер NASA-гийн санаачилгыг санхүүгийн хувьд төдийлөн сонирхолтой зүйл биш боловч хувийн компаниуд сансрын гараг эрхэс дээр олборлолт явуулах асуудлыг зохицуулахад хууль эрх зүйн жишиг болох ач холбогдолтой гэж бодож байгаагаа твиттерт бичсэн байна.

Холбоотой мэдээ

Москвад 3000 гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын 3000 гаруй оршин суугч коронавирусний вакцин хийлгэжээ. “Коронави

2020-09-28

ДЭМБ: Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна

Дэлхий даяар коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 1 саяд дөхөж байгаа боловч энэ тоо 2 сая

2020-09-28

“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины гуравдугаар үе шатны туршилтаа лхагва

2020-09-24

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...