Ганцаардсан У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг хайж эхэллээ

2017-08-22 Нийгэм 0

-Намын гишүүдийнхээ дэмжлэгийг олж чадаагүй У.Хүрэлсүх “Би намын дарга болох юм бол хамтарсан Засгийн газар байгуулна” гэсэн амлалтыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд өгч байгаа гэнэ-

Шадар сайдын албан тушаалаас халагдах өргөдлөө өгсөн У.Хүрэлсүхийг тойрон үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа өрнөж байгаа. Түүний нэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан тухай мэдээлэл. Зарим эх сурвалжууд МАН-ын гишүүд энэ саналаа өнөөдөр (2017.08.22) өргөн барих гэж байгаа хэмээн мэдээлж буй.

Гэвч УИХ-ын гишүүд мэдээллийг үгүйсгэж байна. Засгийн газрыг огцруулах саналыг У.Хүрэлсүх санаачилсан. Энэ нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бланканд буучихсан байгаа нь харин үнэн аж. Бичиг У.Хүрэлсүхийн гарт байсан. Тэр УИХ дахь намын гишүүдтэйгээ уулзаж Засгийн газрыг огцруулах саналаа дэмжүүлэхээр ятгаж байсан гэнэ.

У.Хүрэлсүх албан тушаалаа сайндаа ч өгөөгүй бололтой юм. Ширүүхэн өрнөж, хэвлэлүүдээр янз бүрийн өнцгөөр мэдээлэгдсэн, протоколын хагас нь нийтлэгдэж ч амжсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүд нь “Эсрэг ажилласан хүмүүсийг МАН-аас хөөнө” гэсэн яриа хөндөгдсөн юм байна. Энэ яриа түүнийг ажлаа яаравчлан өгөх шалтгаан болсон бололтой.

Ажлаа өгч байгаа Шадар сайдад Засгийн газраа дан өөрийн МАН-ын УИХ дахь гишүүдийн санаачилгаар огцруулчих бодол байсан ч түүний энэ санал гишүүдийн дунд газар авахгүйгээр гацчихсан аж. Тэд У.Хүрэлсүхийн барьж яваа цаасанд гарын үсэг зурахаас татгалзсан гэнэ. Ийнхүү ганцаардаж, мухардмал байдалд орсон У.Хүрэлсүх одоо УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг тойглож яваа сурагтай.

Ингэхдээ АН-ынханд “Би намын дарга болох юм бол хамтарсан Засгийн газар байгуулна” гэсэн амлалт өгч байгаа талаар УИХ-ын гишүүд ярьж байна. УИХ-д 65 суудалтай эрх баригч нам АН-тай хамтарсан засаг байгуулна гэдэг бол үлгэр. Ийм үлгэрт АН-ын УИХ дахь гишүүд итгэх нь гэнэн хөнгөн хэрэг биз ээ. Гэхдээ тэд МАН-ын засгийг шоглохын тулд гарын үсэг зурахаас татгалзахгүй байх магадлалтай.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...