УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт есөн оюутан шалгарч, батламжаа гардаж авлаа

2020-09-14 Нийгэм 0

БЗД-ийн оюутан залуусын сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн нэрэмжит СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийг 2020 оны 8-р сарын 20-ны өдөр зарлаж 2020 оны 9-р сарын 5-ны өдрийг хүртэл тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материал, эссег хүлээн авлаа.

Улмаар тэтгэлэгт хөтөлбөрийн комиссын гишүүд оюутнуудын материал, эссетэй танилцаж, нийт 187 оюутнаас шилдэг 40 оюутныг шалгаруулж, 2020 оны 9-р сарын 8-нд хоёрдугаар шатны ярилцлагыг зохион байгуулсан байна.

Тэтгэлэгт материалаа илгээсэн оюутнуудын ихэнх нь өөрсдийн эсседээ гэр хорооллын тулгамдсан асуудлуудыг хөндсөн байжээ. Учир нь гэр хороололд шаардлага хангасан машины болон явган хүний зам байдаггүй ба гэрэлтүүлэг муутайгаас болж иргэдийн тав тухтай амьдрах боломж хязгаарлагддаг. Мөн нийтийн тоглоомын талбай байдаггүй учраас хүүхдүүд хашаанаасаа гарах аргагүйд хүрдэг аж.

УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд 5 оюутанд тэтгэлэг олгох байсан боловч комиссын гишүүдийн санал хүсэлтийн дагуу 2020 оны 9-р сарын 9-нд идэвх санаачлага, сурлага, амжилтаараа тэргүүлсэн есөн оюутанд шагнал гардуулж, батламжийг нь гардууллаа.

Манлайллаараа тэргүүлж, тэтгэлэг авсан БЗД-ийн 28-р хорооны иргэн Э.Анхбаяр, БЗД-ийн 21-р хорооны иргэн О.Хандсүрэн, БЗД-ийн 2-р хорооны иргэн И.Нарангуа, БЗД-ийн 11-р хорооны иргэн Д.Цэрэнбаяр, БЗД-ийн 16-р хорооны иргэн М.Хосбаяр, БЗД-ийн 27-р хорооны иргэн Г.Нагаржунай, БЗД-ийн 22-р хорооны иргэн Н.Мөнгөнбагана, БЗД-ийн 10-р хорооны иргэн Д.Батболд, БЗД-ийн 11-р хорооны иргэн Б.Анар-Эрдэнэ нарт сурлагын өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболд бол халаасны хулгайч

Өнөөдөр АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж нэлээд хэдэн ноцтой мэдээллийг хэвлэлий

2020-09-24

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан хотод ажиллаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан хотод ажиллаа https://youtu.

2020-09-24

Монгол Улс Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авлаа

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаа

2020-09-24

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...