Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээний газрууд маргаашнаас хэвийн горимд ажиллана

2020-09-15 Дэд онцлох 0

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг Засгийн газрын өчигдрийн /2020.09.14/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Дэлхий нийтэд Ковид 19 цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны аравдугаар сарын 31-нийг дуустал буюу 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. /Агаарын болон, автотээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг/

Монгол Улс дотооддоо Ковид 19 халдварыг алдаагүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалт, хяналт өндөр байгааг үндэслэн ААН-үүд, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэлийн үйлчилгээний байгууллагууд, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулахаар боллоо.

Есдүгээр сарын 16-наас эхлэн урлаг, спортын болон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимоор ажиллуулах шийдвэр гаргалаа. Тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.

Есдүгээр сарын 21-нээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд, ЕБС болон их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн горимдоо орно. Их, дээд сургуулийг 2020 оны аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг урагш нь татлаа.

Хилээ нээхгүй.

Чартер нислэгүүдээр иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар 12,000 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 5,000 нь БНСУ-д байна.

Гэхдээ есдүгээр сарын чартер нислэгүүд дүүрэхгүй байх нь ажиглагдаж байна. Энэ сард ирэх хүсэлтээ өгсөн иргэд 10, 11 сарын нислэгт орох хүсэлт өгч саармагжиж байна.

Хил нээгээгүй, ард иргэд сонор сэрэмжтэй байгаагийн үр дүнд дотооддоо халдвар алдаагүй тул бүх байгууллага болон ААН-үүдийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна.

Гэртээ тусгаарлагддаг 14 хоногийг цуцаллаа. Ингэснээр 21 хоногийн тусгаарлалт үргэлжилнэ.

Тусгаарлалтын байранд байх 21 хоногийг багасгахгүй.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-X.04/

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-2020.X.04/-г хүргэж байна. Хонь Энэ долоо хоногт х

2020-09-28

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй г

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...