“Арилжааны банкууд зээлээ сард 1%-аас хэтрэхгүй хүүтэй олгох боломж бүрдэж байна”

2020-09-15 Дэд онцлох 0

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, урт хугацаатай репо санхүүжилтийг зах зээлд гаргахаар болсон талаараа танилцууллаа.

Одоогийн зах зээл дээрх репо санхүүжилт нь 14 хоногийн хугацаатай бол шинээр гаргаж байгаа нь хоёр жилийн хугацаатай байх юм байна. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Цар тахлын үед дэлхийн төв банкууд зах зээл дээр урт хугацаатай санхүүжилтийн хэрэгслийг гаргаж, түүгээрээ дамжуулан цар тахлын үед ашгиж байгаа эдийн засгийг дэмжих бодлого барьж байна. Монголбанк ч мөн энэ хэрэгслийг хугацаа алдалгүй зах зээлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ хүрээнд арилжааны банкууд дээр байгаа сайн зээлийг үнэт цаасжуулах ба үнэт цаасжуулсан портфолиог Монголбанк худалдан авч, тэр мөнгөө бодлогын хүүн дээр нэмэх нь 0.5 хувийн хүүтэйгээр эргүүлэн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгох юм. Ингэснээр арилжааны банкууд хэрэглэгчдэд сарын нэг хувиас хэтрүүлэхгүйгээр зээл олгох боломжтой болно гэж үзэж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, анх удаа зах зээлд нэвтрүүлж буй урт хугацаатай репо санхүүжилтийн үр дүнд хүү буурах нөхцөл бүрдэх нь.

Репо санхүүжилтийг хийх үйл ажиллагааг Монголбанкнаас дөрөвдүгээр улиралд багтаан эхлүүлнэ гэдгийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлээд “Арилжааны банкуудын уул уурхайн бус экспортын салбарын ААН-үүд болон ЖДҮэрхлэгчдэд олгосон хэвийн зээлийг багцлан үнэт цаасжуулах замаар хоёр хүртэл жилийн хугацаатай санхүүжилт олгохоор болсон. Энэхүү санхүүжилтийн хүү нь бодлогын хүүн дээр нэмээд 0.5 нэгж хувийн хүүтэй олгогдоно. Цаашаа банкууд өөрсдийн ашиг буюу бидний тооцоолж байгаагаар 3 орчим хувийн хүү нэмээд уул уурхайн бус экспортын салбар болон ЖДҮ эрхлэгчдэд 11.5%-ийн хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-X.04/

Долоо хоногийн өрнийн зурхай/2020.IX.28-2020.X.04/-г хүргэж байна. Хонь Энэ долоо хоногт х

2020-09-28

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй г

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...