Х.Санжсүрэн: Энэ асуудалд жүжигчин Ц.Номин ямарч буруугүй шүү

2020-09-15 Нийгэм 0

Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсантай холбогдуулан уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр “Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан.

Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ “Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү” гэж хэлж байсан.

Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу хандлагууд үзүүлж байна.

Хэрвээ та бүхэн энэ мэдэгдлийг үзэж байгаа бол жүжигчин Ц.Номинд ямарч буруу байхгүй юмаа гэдгийг ойлгож байгаа байх. Тиймээс жүжигчин Ц.Номингийн ар гэр, хамт олон, найз нөхдөөс уучлал гуймаар байна. Энэ асуудалд жүжигчин Ц.Номин ямарч буруугүй шүү гэдгийг дахин хэлмээр байна” гэжээ.

Хөтлөгч Санжсүрэн: Жүжигчин Ц.Номинд ямарч буруу байхгүй

Posted by Зөв.мн on Monday, September 14, 2020

Холбоотой мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболд бол халаасны хулгайч

Өнөөдөр АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж нэлээд хэдэн ноцтой мэдээллийг хэвлэлий

2020-09-24

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан хотод ажиллаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан хотод ажиллаа https://youtu.

2020-09-24

Монгол Улс Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалиа авлаа

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаа

2020-09-24

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...