Энэ намрыг “Царайлаг өдрүүдтэй” -тэй эхлүүлээрэй

2017-08-22 Нийгэм 0

Энэ намрын хамгийн анхны инээдмийн кино болох “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино энэ сарын 25 –нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажиллажээ.

Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан,П.Намуун нар тогложээ.

“Царайлаг өдрүүд” уран сайхны киноны үйл явдлын тухайд гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг геологич мэргэжилтэй Төгөлдөр гэх залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ.

Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Төгөлдөр залуугийн үйл явдал хэрхэн өрнөхийг “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу.

Киноны уран бүтээлчид үзэгчиддээ зориулж дараах уралдааныг зарлажээ.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ:

-Царайлаг өдрүүд МУСК пэйжид LIKE дарсан байна.

-Киноны трайлерыг PUBLIC тохиргоотой өөрийн FACEBOOK хуудсанаа SHARE хийнэ.

-Киноны трайлерын коммент хэсэгт Царайлаг өдрүүд инээдмийн уран сайхны киног хамт үзэх өөрийн царайлаг 4 найзыгаа MENTION хийнэ.

УРАЛДААНЫ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2017.08.23-ний лхагва гаригийн 18:00 цагт Woobox application-ийг ашиглан RANDOM сонголтоор азтаныг шалгаруулна.

УРАЛДААНЫ ШАГНАЛ:

-Царайлаг өдрүүд МУСК-ны нээлтийн арга хэмжээнд оролцох хос урилга. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/tsarailagodruud/ албан ёсны хуудсаар аваарай

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...