Хууль бусаар тарвага агнавал 640-700 мянган төгрөгөөр торгоно

2020-09-15 Нийгэм 0

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 38 настай эрэгтэй тарваган тахал өвчний улмаас нас барсан хэрэг энэ сарын 7-нд гарсан. Үүнтэй холбогдуулж, энэ сарын 5-наас 11-нийг хүртэл хөл, хорио тогтоогоод байсан юм. Ингэхдээ сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллага, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00-18.00 цаг болгож архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон байдаг.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 11-нийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Хэдийгээр тус аймагт тогтоосон хөл, хориог цуцалсан ч нийслэл рүү нэвтрэх цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, тарваганы тулам нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлжээ.

Зөрчлийн хуульд зааснаар хууль бусаар тарвага агнавал нэг толгой бүрт 300 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар заажээ. Мөн амьтны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгон эм тарвагыг 400 мянга, эр тарвагыг 340 мянга төгрөгөөр тооцон нэмж торгууль ногдуулах журамтай юм байна.

Ингэснээр агнасан тарвага тутамд нийт 640-700 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулдаг гэсэн үг. Түүнчлэн агнуур хийх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, бууг хураадаг журамтай аж.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

Д.Мөнхжаргал: Нийслэл хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үр

2020-09-28

Онцгой байдлын 10 алба хаагч тус бүрт 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь

2020-09-28

Буугаар тоглож байгаад сум алдаж 6 настай хүүхэд амиа алджээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн и

2020-09-28

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...