У.Хүрэлсүх улс орноо 8-12 жилийн хугацаанд хөл дээр нь босгоно гэдгээ мэдэгдлээ

2020-09-22 Улс төр 2

босгоно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр, Ердөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоё гэсэн зорилт тавиад байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг, ийм сайхан амьдралтай болъё гэж зорьж байгаа юм. Ерөнхий сайд тодорхой хугацаа хэлж байгаа шүү 8-12 жил.

Энэ хугацаанд бид суурь 7-8 ажлыг хийх ёстой. Дээрх найман зүйл 2024 оны төгсгөл гэхэд хэрэгжиж эхэлнэ. Монголчууд бид төмөр замаа барьж байна. Сайхан онгоцны шинэ буудалтай болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая жуулчин хүлээн авна. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театрыг барьж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэх эмнэлэг, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна.

2050 он гэхэд Монгол Улс 5 сая хүн амтай болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байх болно. Учир нь суурь ажлыг нь бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана. Гэртээ авах юмгүй болоод айл нэг сайхан болдог шиг манай улс ийм л болох хэрэгтэй байна. Алин болгон бусдыг царайчилж амьдрах вэ, гуйж, хүсэж амьдрах вэ. Харин бид хоёр хөршдөө туслах ёстой. Хүнс, эрчим хүчний экспорт хийх ёстой. Бид 8-12 жилийн дараа улс шиг улсыг хүлээлгэж өгөх боломж байна. Эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна” гэжээ.

  • Niisleliin hot tolobloltiin gazriig shalgaj shaardmaar bn ajlaa hiideggui zabaan gazar Jich: Bayanzuh duuregt abto zogsoolgui togloomiin talbaigui zambaraagui barigdaj baigaa barilguudad arga hemjee abah heregtei bn  hotiig muuhai haragduulj bgaa neg asuudal bol zambaraagui shaj barisan gadna tohijiltgui barilguud 

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй өрхөд хяналт тавьж ажилла

Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд

2020-10-28

Баянгол дүүргийн шинэ удирдлагууд тодорчээ

Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар БГД-ийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа ажиллахаар болжээ.

2020-10-27

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хориогүй

АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийг цагдан хорьсон гэх мэдээлэл сошиал орчинд түгс

2020-10-26

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...