УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа

2017-08-23 Нийгэм 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандлаа. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлт хүргүүслэн байна. тэрбээр албан бичигтээ дараах дөрвөн зүйлийг тусгажээ.

Нэгдүгээрт, Улсаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах.

Хоёрдугаарт, Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах.

Гуравдугаарт, Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах.

Дөрөвдүгээрт, Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцэхийг дурдсан байна.

Холбоотой мэдээ

Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохио

2021-10-16

Хотын даргын шийдвэрээр Камертон хамтлаг тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зо

2021-10-16

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...