Даваа гаригийн өглөө АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS John McCain” хөлөг онгоц Сингапурын зүүн хэсгийн боомтод зогсохоор явж байхдаа Либерийн далбаатай хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас таван усан цэрэг гэмтэж бэртэн, 10 цэрэг сураггүй алга болсон билээ.
Өнгөрсөн мягмар гаригт аврагчид усан цэргүүдийн цогцсыг олжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт Свифт сэтгүүлчдэд “Цэргүүдийн цогцос хөлөг онгоцны гэмтсэн хэсгийн ойролцоох усанд автсан тасалгаануудаас олдсон. Тэнгисийн цэргийн хүчнийхэн чухам ямар учраас осол хийгээд байгааг олж тогтоож, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.
“USS John McCain” хөлөг онгоц Либерийн далбаатай хөлөг онгоцтой мөргөлдсөн энэхүү осол нь сүүлийн хэдэн сарын дотор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц холбогдсон хоёр дахь “ноцтой” осол юм. Өнгөрсөн зургадугаар сард “USS Fitzgerald” байлдааны хөлөг онгоц Японы Йокосүка боомт хотын усанд чингэлэг тээврийн хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас Америкийн долоон усан цэрэг амиа алдсан билээ.
0 cэтгэгдэлтэй