Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

2020-09-23 Зөвлөгөө 0

Сүүлийн үед хүүхэд залуусын чихэвчний хэрэглээ нэмэгджээ. Тэд хичээл, сургууль, гудамж талбай гээд хаана ч явсан чихэвч хэрэглэдэг болсон. Тэгвэл энэ нь ямар үр дагавартай болохыг мэргэжлийн эмч тайлбарласан байна. Тодруулбал, “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч Б.Энхтуяа “Сонсголын бууралтыг ерөнхийд нь дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл сэрэхүйн гаралтай, дээрх хоёр шинжийг агуулсан холимог хэлбэрийн гэж ангилдаг.

Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна, дунд чихний эмгэгийн үед дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг. Үүнд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Харин дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг” гэжээ.

Чихэвчний хөгжмийн буруу хэрэглээнээс үүдсэн сонсголын бууралт нь мэдрэл сэрэхүйн гаралтай хэлбэрт хамаардаг байна. Энэ хэлбэрийн сонсгол бууралтыг эмчлэх эмийн болон мэс заслын арга одоогоор байхгүй бөгөөд олон улсад судалж байгаа аж. Тиймээс одоогоор зөвхөн сонсголын аппаратаар л сонсголыг нь нөхөн сэргээх боломжтой юм байна. Чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ солих эрсдэлийг бий болгодог ажээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ

Шагайгаа ил гаргаж хэт нимгэн бүү яв

Гадаа эрс тэс уур амьсгалтай байгаатай холбоотой дархлаа багасч, өвчин хууч сэдэрдэг цаг шүү шагайга

2020-10-29

Бид хугацаа нь дуусдаг гэдгийг мэдэхгүй хэрэглэдэг 15 эд зүйл

Бараг бүх зүйл хугацаатай байдаг. Заримдаа бид үүнийг мэдэхгүй хэрэглэдэг зүйлс бий. Гэвч энэ нь аюу

2020-10-28

Танилц: “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн мисс”-д Монгол улсаа төөлөлөн оролцож буй мисс Б.Баттогтох

Мисс Б.Баттогтох дэлхийн топ гурван миссийн тэмцээний нэг болох “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн ми

2020-10-28

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...