“Elab” төслийг Боловсролын сайдад танилцуулав

2020-09-23 Нийгэм 0

УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон “ELab” төслийн багийн гишүүд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзалт хийж уг сургалтын аппликейшнийг танилцуулав.

“Elab” буюу Education laboratory боловсролын аппликейшн хэрэглээнд гаргахад бэлэн болжээ. Боловсролын тэгш, хүртээмжтэй чанарыг бий болгох зорилготой тус аппликэйшнийг Монголын урдаа барьдаг шилдэг багш, эрдэмтэн, боловсролын байгууллагууд хамтран хөгжүүлж байна.

Уг аппликейшнээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа хими, физик, математикийн хичээлийг Монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг багш нар хамтран боловсруулж, хүүхдийн сурах арга барилд нийцүүлэн бэлтгэжээ. Ингэснээр Монгол Улсын хаанаас ч цагт баригдахгүйгээр байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг гүнзгийрүүлэн суралцах, улмаар дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн болох сууриа тавих боломжтой юм.

Уг аппликейшний танилцуулгатай салбарын сайд танилцаад цаашид хамтран ажиллах, ингэхдээ хэрэглээг илүү хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн шаардлагатай төсвийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, санхүүжилтын хэмжээнээс хамаарч оюуны өмчийн тодорхой хувийг эзэмших асуудлыг хөндлөө. Тэд дараагийн уулзалтаар асуудлыг илүү тодорхой болгож, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах юм.

Холбоотой мэдээ

НВЦ компанийн өндөг тээвэрлэсэн ОХУ-ын жолоочоос коронавирус илэрчээ

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирус өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Ха

2020-10-29

“Өвчинтэй тэмцэж, охиноо хүлээж байсан аавтайгаа хамгаалалтын хувцас өмсөөд салах ёс гүйцэтгэмээр байна”

БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний ул

2020-10-29

Жүжигчин Н.Ононтой дэндүү адилхан юм аа

Олноо нэг их эрх танхи охины дүрээр танигдсан Нанзадын Онон Гавьяатыг танихгүй хүн өдгөө үгүй. Тэрбэ

2020-10-29

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...