Ч.Гантулга:  Зүүн эргэхгүй шийдвэрийг гаргахын тулд   долоон сар төв замын ачааллыг судалж камераар шүүсэн…

2017-08-21 Ярилцлага 0

 

  – Зүүн гар  тийш эргэхгүй байх журам юун дээр үндэслэж гарсан бэ? Сошиал ертөнцөд хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна?

– Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод автомашины тоо жилээс жилд нэмэгдэж замын ачаалал жолооч нарын уур бухимдлыг маш ихээр төрүүлэх болсон. Нийслэлээс үүн дээр анхаарал хандуулж зохих ёсны арга хэмжээг нь цаг тухайд нь авч зохицуулалтыг хийж байна. Бид замын ачааллыг хэрхэн бууруулах талаар гарц шийдлийг эрэлхийлж тохирох боломжуудыг судалж зөв зохион байгуулалтад оруулах учиртай. Тэр ч үүднээс 2016 оны сүүлчээс ярилцаж судлаад энэ сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн тийш эргэдэггүй болгох шийдвэрийг гаргалаа.  Түүнээс биш зүүн эргэхийг нь хориглоно гээд шууд шийдсэн хэрэг биш л дээ. Бүтэн долоон сарын туршид төв замын автомашины ачааллыг камераар шүүж өглөөнөөс орой хүртэлх замын ачааллыг машин тус бүрээр нь тоон үзүүлэлтээр гаргасан юм. Өөрөөр хэлбэл зүүн эргэхгүй шийдвэрийг гаргахын тулд   долоон сар төв замын ачааллыг судалж камераар шүүсэн. Төв замаар зүүн гар тийш эргэхгүй байх нь төв замаар зорчин өнгөрөх автомашины урсгал нэвтрэх хурдыг 10 дахин нэмэгдүүлж байгаа хэрэг. Анхлан I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих болно гэсэн шийдвэрт иргэд ихээхэн бухимдангуй хандсан. Гэвч өнөөдөр дасан зохицож зөв шийдвэр гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Бид цаашид 40 , 50 мянгат болон 13, 15-р хорооллын дундах нарийн замуудыг нэг урсгалтай болгохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн төв замын маршрутаар явах нийтийн тээврийн хэрэгслийг голын эгнээгээр явуулдаг болгох. Энэ нь төв замын нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах үндэс болох юм. Мэдээж стандартад нийцсэн соёлтой эко автобуснуудыг явуулах болно.

–          Ер нь энэ нийслэл хот ачааллаа дийлэхээ  больсон талаар олон жил ярьж байна. Гарсан асуудалд гал дарах маягаар хандахаас илүүтэйгээр нийслэл хотыг өргөжүүлэх боломж хэр байдаг вэ?

–          Улаанбаатар хотыг том зургаар харвал үндсэн хууль болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар дүүргүүдийг тусад нь хот болгох шинээр дагуул хотуудыг бий болгоно гэж ярьж байна. Суурин газруудыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн удирдлагуудыг бие даасан статустай хот  дүүргүүдийн хөгжлийг дотроо шийддэг хэлбэрүүдийг бий болгож өгөх. Энэ бол бидний хэтийн төлөвлөгөө. Одоохондоо бид нийслэл хотыг тэлж замаа өргөн болгохын тулд барилга байгууламжуудаа нурааж замаа өргөсгөх хөрөнгө мөнгөний боломж алга. Тэгэхийн тулд нөгөөх тавьсан явган зам ногоон зүлэг, гэрэлтүүлгээ нураах хэрэг гарна. Энэ алхмыг ойрын хэдэн жилдээ хийж чадахгүйгээс хойш байгаа нөхцөл байдалдаа тааруулж нийтийн тээвэр, автомашинаа нарийн зам дээр нь тохируулж зорчуулахаас өөр аргагүй байна.

–          Ц.Сандуйг огцруулах бичигт АН-ын гишүүд гарын үсэг зурлаа. Ингээд 51 хувь болчихов уу?

–  Нийслэлийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлэг мэдэгдэл хийлээ. Монгол төрийн ой санамжийг тасалдуулж төрийн албыг наймаалцсан энэ явдлыг таслан зогсоох дээр МАН-ын бүлгийн зарим гишүүдтэй санал нэгдэж өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж гарын үсгүүдээ зурж баталгаажууллаа. Миний бодож буйгаар энэ бол болох ёстой зүйл болдгоороо болж байгаа хэрэг. Улс төр өөрөө ямагт шинэчлэгдэж цус сэлбэлт явагдаж байх хэрэгтэй. Бид буруу зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Буруу шийдвэр бүрийн хойно ард түмэн байдаг гэдгийг ямагт санаж явах ёстой. 1990 оноос Ардчилсан нийгмийг сонгосноос хойш ард түмэн өөрсдийнхөө төлөөллөөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төлөөл болсон хүмүүс аль болох шударга байж нийгмийн эрх ашиг нийтийн эрх ашгийн төлөө дуугарч явах ёстой юм. Өөрсдийг нь сонгосон иргэдийн эрх ашгийг хамгаалж явах гэж л сонгогдсон хүмүүс. Түүнээс биш дарга болсон гээд эрх ямба эдлээд иргэдээсээ тасарч дээшээ гарч байгаа хэлбэр биш.

90 жилийн түүхтэй монгол ардын нам 60 тэрбум гэх төрийн албыг наймаалцсан гутамшигтай хэрэгт хутгалдлаа. Энэ хэрэг нэг жил гаруйн өмнө дэлгэгдсэн боловч өдийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байна. Үүнээс үүдэж танай намд шинэчлэл хэрэгтэй гэж ард түмэн ярих боллоо?

Жил гаруйн хугацаанд яригдаж байгаа асуудал. Тэр бүр хэргийн талаар үнэн зөв мэдээлэл гарч иргэдэд хүрэхгүй байна. Бид нарын хувьд гэвэл яг энэ 60 тэрбумын асуудал яригдсан юм уу, хэрэгжсэн үү гэдгийг тодорхой болгоод ард түмний дунд үүссэн эргэлзээг арилгаад өгөөч гэж л хүсээд байгаа юм. Энэ хэргийг шалгах ёстой байгууллагууд нь шалгаад явж байгаа гэж сонссон. Удахгүй хэргийн талаарх мэдээллийг тухайн байгууллагууд гаргах байх. Гэхдээ “60 тэрбум” гэх ийм  бохир асуудлыг ярина гэдэг нь ёс зүйн том асуудлыг хөндөж байгаа хэрэг. Тэгэхээр нь энэ дээр хариуцлагын асуудал зайлшгүй байх ёстой. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөч ээ гээд бидний хэсэг бүлэг нөхөд нэгдэн нийлээд явж байна. Цаашид дахин ийм үйл явдал битгий гараасай, гаргахгүй байхын төлөө бид явна. Улс төрийн нам гэдэг нь өөрөө нээлттэй, нийгэмтэйгээ ойрхон, нийгмийн хүсэж эрмэлзэж буй зүйлүүдийг цаашид хэрэгжүүлэх институцээрээ дамжуулан хуульчлах, журамлаж нийтийн ашиг сонирхлын үүднээс бүгдэд нь хүртээмжтэй байлгах зарчмаар явдаг. Нам бол ямар цаг үед энэ зарчмаа алдахгүй явах ёстой. Бид нар шударга ёс, эв нэгдэл, тусгаар тогтнол гэсэн уриатайгаар явдаг. Гэтэл шударга ёс байхгүй шударга бус эв нэгдлээр яах юм. Ингэж явбал хэсэг хүмүүсийн эв нэгдэл байгаад шударга ёс нь алдагдах гээд байна ш дээ. Тэгэхээр дээрх зүйлүүдийн тэнцвэртэй байдлыг хадгалж зохицуулах сонгогчийн эрх ашгийг хамгаалахын тулд нам бол дуугарч байх ёстой. Иргэдийн сайн сайхны төлөө бид зорилтуудаа тодорхойлж байх ёстой. Хэрвээ энэ алдагдах юм бол намын институц намын гол мөн чанар гэдэг зүйл алдагдах аюултай.

 -Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль