Дагавар охиноо зоддог байсан М.Баттулга “Оюу толгой” компанид ажиллаж байжээ

2020-09-24 Нийгэм 1

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 20-ний өдөр есөн настай охин хойд эцэгтээ зэрлэгээр зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 36 настай Б гэгч этгээд охиныг зодсоны улмаас охин амь хохирсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө, “Талийгаач охины хойд эцэг охиноо зодож, амь насанд нь хүрсэн болохоо эхний мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн.

Тухайн үед охины хойд эцэг Б архидан согтуурсан, харин эх нь гэртэн унтаж байсан гэх бөгөөд охин болон эхнэрээ удаа дараа зодож байсан талаар гэрчүүд хэлсэн байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь талийгаач охины ээж байсан байж магадгүй” ярьсан юм.

Тэгвэл эхний мэдүүлгээр хойд охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэдгээ хүлээгээд байгаа сэжигтэн Б гэгчийг М.Баттулга гэдэг юм байна. Тэрээр 1984 онд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой нэгэн аж.

М.Баттулга Оюу толгой компанид ажилладаг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс ажлаасаа гарч Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан гэнэ. Тэрээр ажилгүй байх үедээ архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан байж болзошгүй аж.

Тэрээр 2016 оноос талийгаач охины ээж Б-тэй хамтран амьдарч эхэлсэн гэх мэдээллийг зарим хэвлэлд бичсэн байна.

Эх сурвалж: zuv.mn

  • өмхий алуурчин эх хүнээс эмэгтэй хүнээс төрсөн байлтай яаж араатан өсгөж яаж хүмүүжүүлж нүдэн балай сууж чадаж бнаа алуурчины ээж өөрөө эх хүн бж хүний охин үрийг тамалж бхд нь хараад сууж бдг хүүрийн авгай вэ ээжтэй нь алуурчинг цаазал

Холбоотой мэдээ

НВЦ компанийн өндөг тээвэрлэсэн ОХУ-ын жолоочоос коронавирус илэрчээ

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирус өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Ха

2020-10-29

“Өвчинтэй тэмцэж, охиноо хүлээж байсан аавтайгаа хамгаалалтын хувцас өмсөөд салах ёс гүйцэтгэмээр байна”

БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний ул

2020-10-29

Жүжигчин Н.Ононтой дэндүү адилхан юм аа

Олноо нэг их эрх танхи охины дүрээр танигдсан Нанзадын Онон Гавьяатыг танихгүй хүн өдгөө үгүй. Тэрбэ

2020-10-29

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...