“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

2020-09-24 Дэлхийд 0

АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины гуравдугаар үе шатны туршилтаа лхагва гаргаас эхлүүлжээ. Энэхүү туршилтад Америкийн болон олон улсын 60 мянга орчим насанд хүрсэн сайн дурынхныг хамруулах ажээ.

“Johnson & Johnson” компанийн шинжлэх ухааны асуудал хариуцсан дарга, доктор Пол Стоффелсийн утсаар сэтгүүлчдэд мэдээлснээр, туршилтын эхний оролцогчдыг лхагва гаргаас вакцинжуулж эхэлжээ. Уг вакциныг “Johnson & Johnson”-ы охин компани болох “Janssen” гарган авсан байна.

“Johnson & Johnson” нь АНУ-д коронавирусний вакцины өргөн хүрээг хамарсан эмнэлзүйн туршилтыг явуулж буй дөрөв дэх компани болсон бөгөөд өмнө нь “Moderna”, “Pfizer/BioNTech”, “AstraZeneca” компани тус тус туршилтаа эхлүүлсэн юм.

Шинэ коронавирусний бусад вакцины хувьд хоёр тунг хийх шаардлагатай бол “Johnson & Johnson”-ы вакцин нь нэг тунт гэдгээрэ онцлог юм. “Бид нэг тунт вакциныг маш үр дүнтэй гэж үзэж байгаа” гэж П.Стоффелс мэдээлжээ.

АНУ, Бельгид явуулсан нэг, хоёрдугаар үе шатны туршилтаар “Johnson & Johnson”-ы вакцин дархлаа үүсгэсэн бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилт явуулахад аюулгүй болох нь батлагджээ. Гуравдугаар буюу сүүлийн үе шатны туршилтыг Аргентин, Бразил, Чили, Колумби, Мексик, Перу, Өмнөд Африк, АНУ-д явуулах ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Франц, Германд дахин хөл хорио тогтооно

Европ коронавирусний халдварын хоёр дахь давлагаанд өвлөөс өмнө нэрвэгдэх төлөвтэй байгаа энэ үед Фр

2020-10-29

Азийн улсуудаас Монголд Трампын нэр хүнд хамгийн өндөр байна

“Gallup” судалгааны байгууллага саяхан Ази тивд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд хэр байг

2020-10-29

Бэлгийн боолчлол явуулдаг шашны бүлгийн удирдагчид 120 жилийн ял оноолоо

"Nxivm" хэмээх шашны бүлэглэлийг үүсгэн байгуулагч Кит Раньерег бусдад дарамт үзүүлж бэлгийн боолчло

2020-10-28

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...