65 суудалтай МАН АН-тай хамтарч засаг байгуулах гэж байна

2017-08-23 Нийгэм 0

Энэ улс төрийн шинэ онигоо биш шүү. Харин Монголын улс төрд бодитоор өрнөж байгаа шившигт үйл явдал. Урван тэрслэгчид УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаад Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барив. Яагаад урван тэрслэгчид вэ гэхээр ард түмний итгэлийг авч сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 нь засгаа унагаая, дараагийн ээлжинд хоолонд орж, албан тушаалын бялуу хуваарилалтад оръё гэж нэрээ бичүүлжээ. Эдгээр босогчдыг У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нар толгойлж байгаа нь олон нийтэд тодорхой боллоо. Эх орны эрх ашиг энээ тэрээ гээд гоё гоё үг хэрэглэж байгаа боловч “Засгийн газрыг огцруулсны дараа Танд сайд болох санал тавьбал татгалзаж чадах уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад Т.Аюурсайхан хариулт өгч чадалгүй бултав. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг сүүлдээ уурлаж, нервтэж, шатаж байгаагаас харахад албан тушаалын бялуунаас ахиухан хүртэхийн төлөө явж байгаа гэдэг нь тодорхой боллоо.

Огцруулах бичиг өргөн барих нэг хэрэг. Хэнд, хэзээ өргөн барих нь бас учир жанцантай байдаг ажээ. Босогчид энэ 7 хоногийн даваа гарагт огцруулах бичгээ өргөн барина гээд сүржигнээд байснаа чимээгүй болчихсон нь цаанаа учиртай байж. УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр чөлөө авчээ. Яг энэ сиймхийгээр босогчид УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Нэгдүгээрт, урвагчид хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй. Тэд намынхаа даргын өөдөөс эгцэлж харж чадахгүйгээ мэдээд өдрөө холйшлуулсан байна. Хоёрдугаарт, босогчид ард түмний дунд өндөр нэр хүндтэй байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дангаар огцруулж чадахгүйгээ мэдээд АН-аас тусламж хүсчээ. Өөрсдийнхөө Засгийн газраар туг тахиж гаршсан АН-д хадаг барьж очихдоо хамтарсан засаг байгуулж сайдын суудал өгнө гэж улс төрийн наймаа, нууц хуйвалдаан хийсэн нь АН-ын бүлгийн квотоор УИХ-ын дэд дарга болсон Я.Санжмятавд бичгээ өргөн барьсан үйл явдал нотлоод өглөө. Өнөөх нь огцруулах бичгийг инээд алдаад л хоёр гар сунган авч байгаа харагдана лээ.

МАН УИХ-д 65 суудалтай. Энэ бол Үндсэн хуулийг ч дангаар өөрчлөх тийм хэмжээний үнэмлэхүй эрх мэдэл. Нөгөө талаасаа сонгогч олны АН-ын алдаа завхралыг залруулаарай, улс орноо өөд татаарай гэж МАН-д өгсөн том итгэл, бас хариуцлага. Гэтэл энэ итгэлийг “Топор” ажиллагаанд оролцож буй босогчид АН-тай хөшигний цаана наймалцаж орхижээ. УИХ-д үнэлэхүй олонхийн суудал авсан хэрнээ арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа нь дэлхийн улс төрийн түүхэнд тодоос тод бичигдэх супер хуйвалдаан мөнөөс мөн. Ард түмний итгэл, дэмжлэгийг аваагүй АН Засгийн газарт орвол сонгууль явуулахын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Албан тушаалд дуртай юм болохоороо АН-ынхан засагт гүйгээд л орох байх. Үндсэн хууль болон бусад хуулийн алтан зарчим, хил хязгаараас давсан ийм увайгүй тэнэглэл гэж байж болох уу. Албан тушаалд очих дон шүглэлээ гэхэд ард түмний өгсөн итгэлээр наймаалцаад ингэж улайрч болох уу. Энэ нээрээ улс төрийн онигоо биш. Үнэхээр Монголд бодитоор өрнөж байгаа “Топор” ажиллагааны нэг хэсэг шүү.

 

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...