Зөрчлөө арилгаагүй ломбардуудыг 2-20 сая төгрөгөөр торгоно

2020-09-28 Нийгэм 0

180 ломбарданд 8 сарын 24-нөөс 9 сарын 4-ны хооронд холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд шалгалтыг хийжээ. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгах сайжруулах, зохих журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвлөмжийг өгч ажиллалаа.

Харин өнөөдөр өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэхэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг Сүхбаатар дүүргийн Хүнсний 4-ийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх газруудад хийлээ.

Гүйцэтгэлийн шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссийн холбогдох албан тушаатнуудын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын Улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам ажлын хэсгийн ахлан ажиллалаа.

Уг шалгалтаар барьцаалан зээлдүүлэх газруудад Хэрэглэгчийн эрх ашгийг зөрсөн, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх зэрэгт хяналт тавих юм. Хэрэв уг шалгалтын хүрээнд өмнөх зөрчил дутагдлаа арилгаагүй нөхцөл байдал нь хэвээр байх юм бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу холбогдох хариуцлагыг нь хүлээлгэнэ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэглэгчийн эрхийг хохироож гэрээ байгуулсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 20 сая төгрөг, хувь хүнийг 2 сая төгрөгөөр торгох үндэслэл болдог ажээ.

Зөв.мн

ШУУД: ХЭҮК, ШӨХТГ, Цагдаагийн байгууллагатай хамтран ломбардуудад гүйцэтгэлийн шалгалт хийж байна

Posted by Зөв.мн on Thursday, September 24, 2020

Холбоотой мэдээ

НВЦ компанийн өндөг тээвэрлэсэн ОХУ-ын жолоочоос коронавирус илэрчээ

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирус өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Ха

2020-10-29

“Өвчинтэй тэмцэж, охиноо хүлээж байсан аавтайгаа хамгаалалтын хувцас өмсөөд салах ёс гүйцэтгэмээр байна”

БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний ул

2020-10-29

Жүжигчин Н.Ононтой дэндүү адилхан юм аа

Олноо нэг их эрх танхи охины дүрээр танигдсан Нанзадын Онон Гавьяатыг танихгүй хүн өдгөө үгүй. Тэрбэ

2020-10-29

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...