Москвад 3000 гаруй хүн коронавирусний вакцин хийлгэжээ

2020-09-28 Дэлхийд 0

ОХУ-ын нийслэл Москва хотын 3000 гаруй оршин суугч коронавирусний вакцин хийлгэжээ.

“Коронавирусний вакциныг сайн дурын 3000 гаруй хүнд хийсэн. Тэдгээрийн хэн нь ч асуудалгүй. Хүмүүсийн бие сайн байна. Би өөрөө энэ вакциныг хийлгэсэн. Хэдэн сар өнгөрсөн ч надад юу ч тохиолдоогүйг та бүхэн харж байна” гэж Москва хотын дарга Сергей Собянин “Россия-1” сувгийн нэвтрүүлгээр мэдээлсэн байна.

Москвад коронавирусний вакцины судалгаанд хамрагдаж, вакцин хийлгэх хүсэлт гаргасан хүмүүст эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Эмч нар үзлэг, шинжилгээний хариуд үндэслэн вакцин хийх хүмүүсийг сонгож байгаа аж. Вакцин хийлгэсэн сайн дурынхантай эмнэлгийн ажилтнууд утсаар, гар утасны тусгай хавсралтаар эсвэл компьютер, харилцаа холбооны технологийг ашиглан байнгын холбоотой байгаа бөгөөд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд оршин суугч энэ талаар эмчид мэдэгдэх ёстой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ

Франц, Германд дахин хөл хорио тогтооно

Европ коронавирусний халдварын хоёр дахь давлагаанд өвлөөс өмнө нэрвэгдэх төлөвтэй байгаа энэ үед Фр

2020-10-29

Азийн улсуудаас Монголд Трампын нэр хүнд хамгийн өндөр байна

“Gallup” судалгааны байгууллага саяхан Ази тивд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд хэр байг

2020-10-29

Бэлгийн боолчлол явуулдаг шашны бүлгийн удирдагчид 120 жилийн ял оноолоо

"Nxivm" хэмээх шашны бүлэглэлийг үүсгэн байгуулагч Кит Раньерег бусдад дарамт үзүүлж бэлгийн боолчло

2020-10-28

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...