Монголын газрын зургийн талаар хэлэлцэж байна

2017-08-25 Нийгэм 0

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын газрын зураг, газрын нэр судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн уг хурал өнөөдөр бас үргэлжилнэ. Хуралд Олон улсын Монгол судлалын холбоо, Токиогийн Гадаад судлалын их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Дөрөв дэх удаагаа болж буй эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, мөн Япон, Польш, Хятад, ОХУ-аас нийт 30 гаруй эрдэмтэн судлаач судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа юм.

Тухайлбал, “Хүннүгийн түүхэн газар зүйн асуудалд”, “Хүн гүрний Луут хот сургийг гаргахуй”, “Хубилай цэцэн хаан ба Дундад эртний Монголын Баруун улс орнуудын газрын зургийн тоймоос” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн хурал нь дотоодод төдийгүй гадаадад хэвлэгдсэн Монголын газрын зургууд, тэдгээр зураг дахь газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, хэрэглээний уламжлалыг тодруулах, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэх ач холбогдолтой ажээ.

Хурлын төгсгөлд Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт үзэсгэлэн дэлгэж, улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас олон нийтэд сонирхуулах юм байна.

Холбоотой мэдээ

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж б

2021-10-26

12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол Улсаас т

2021-10-26

Хүүхдийн фондын мөнгийг албан ёсоор шилжүүлжээ

Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаа

2021-10-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...