МЭНДЧИЛГЭЭ

2017-08-25 Нийгэм 0

Монгол Улсын маань ирээдүй болсон залуучууд та бүхэнд болон залуучуудын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын үе үеийн зүтгэлтнүүдэд “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР”-ийн мэндийг дэвшүүлье.

Жил бүрийн энэ өдрийг тэмдэглэлт өдөр гэхээсээ илүү бүхий л цаг үед эх оронч, эрдэм боловсролтой залуучууд улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн үйл хэргийг дүгнэж түүхэн үйл хэргүүдийг нь хойч үеийнхэндээ бахархан таниулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР”-ийг ч бид мөн ололт амжилт дүүрэн угтаж байна. Учир нь Монгол Улс түүхэндээ анх удаа залуучууд та бүхнийхээ өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг төрийн нэгдсэн бодлогоор шийдвэрлэх зорилгоор УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааг өргөтгөж, бүтцийн өөрчлөлт хийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулсан нь Монголын төрөөс хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаар нэгдсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болж, цаашид залуучуудын асуудлыг шинэ түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулсан шийдвэр болсон юм.

Үүний нэгэн том илрэл бол өнөөдөр бид залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хуультай цөөхөн улс орны нэг нь болж чадсан явдал юм. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5-р сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг баталснаар төрөөс залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах, хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудад олон талт боломжийг нээж өгч байгаа билээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нууц нь нэг л түлхүүртэй гэдэг нь батлагдаж байна. Энэ бол өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, хөгжилд хөл нийлүүлэн алхах итгэл төгс залуучууд юм. Өсвөр үе, залуучууд та бүхэн  Монгол Улсын хөгжлийн түлхүүр билээ.

Бид залуучуудынхаа хөгжлийн төлөө түншлэлийг бэхжүүлж, улам бүр хичээн ажиллах болно.

 

 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН

ГАЗРЫН ДАРГА                                                     О.АЛТАНСҮХ

 

 

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль