Талийгаач охины эгчийн шинжилгээний дүн гарчээ

2020-10-06 Нийгэм 1

Есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас /2020.09.20/ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гараад хоёр долоо хонож байна. Талийгаач охин өөрөө эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан.

Энэ хэргийн талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс зарим зүйлийг тодрууллаа. Холбогдох мэргэжилтнүүд тухайн гэр бүлийн гишүүдтэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа гэнэ. “Талийгаач охины ээж аравдугаар сарын сүүлчээр амаржина. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ээжийг гурван хүүхдийн хамт сэтгэл зүй болон сэргээн засах үйлчилгээнд хамруулна. Мөн тэднийг түрээсийн байранд амьдруулахаар судалж, бичиг баримтаа бүрдүүлсэн. Талийгаач охины 12 настай эгчийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсан. Уг шинжилгээгээр 12 настай охин биедээ ямар нэгэн гэмтэл авч, хүчирхийлэлд өртөж байгаагүй гэдэг дүгнэлт гарсан” талаар хэлтсийн дарга Б.Батсайхан хэллээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.

Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлсэн билээ.

Тухайн гэр бүл Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд албан ёсны бүртгэлтэй боловч энэ хаяг дээрээ тогтвортой амьдардаггүй. Тус дүүргийн ес, 23 дугаар хороо гээд хоёр жилийн хугацаанд гурав, дөрвөн удаа нүүжээ. Ингэхдээ өөр, өөр айлын хашаа түрээсэлж, амьдардаг байж. Талийгаач охин хоёрдугаар ангид байхдаа 87 дугаар сургуульд сурч байсан бол дараа жил нь 79 дүгээр сургуульд, дөрөвдүгээр ангид орохдоо 87 дугаар сургуульдаа дахин шилжин ирж сурсан гэдгийг албаныхан хэлж байсан юм.

  • Наад хойд гээд бга хошного найлахын автусны жолооч хийдэг гар мөн дө дандаа хүүхэд охид орохоор загнаад бдаг

Холбоотой мэдээ

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020

2021-01-22

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...