“GUCCI” брэндийн нүүр царайгаар сонгогдсон дауны хам шинжтэй бүсгүй

2020-10-12 Зөвлөгөө 1

“GUCCI” брэнд дауны хам шинжтэй Элли Голдштейн гэх бүсгүйг шинэ нүүр царайгаараа сонгожээ. Тус брэндийнхэн нийтлэг үнэлэмжээс өөр гоо сайхан байдаг гэдгийг харуулахыг зорьдог. Тэд өмнө нь арьс цайх өвчтэй хүүхдүүдийг сурталчилгаандаа оролцуулсан бол энэ удаад дауны хам шинжтэй модель бүсгүйг олжээ.

“GUCCI”-гийнхэн дэлхийн гоо сайхны чиг хандлагыг өөрчлөх эхлэлийг тавьж, Элли Голдштейнийг Их Британиас эхэлж буй “GUCCI Beauty” болон “Photo Vogue” фестивалийн “GUCCI Beauty Glitch” төслийн гол моделиор сонгожээ.

“GUCCI”-гийн од болж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж байгаа 18 настай Элли Голдштейн нь Дауны синдромтой төрсөн, “GUCCI” болон “Vogue”-гийн нүүр царай болж байгаа анхны Дауны хам шинжтэй модель юм. Түүний эцэг эх нь охиныхоо амжилтыг агууд тооцож байгаа бол шинжээчид загварын ертөнцөд том өөрчлөлт гарч байна хэмээн дүгнэж байна. Их Британид төрсөн модель бүсгүй багаасаа өөрийн хичээл зүтгэлээр загварын ертөнцөд хөл тавьж, 2017 оноос “Zebedee Management” загварын агентлагт ажиллаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Буян буцаж ирдэгийн бодит түүхээс

Одоогоос 37 жилийн өмнө төрөхийн хүндрэлээр маш их цус алдаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан н

2020-10-21

Долоо хоногт 8 кг турах нууц

Хэрвээ жин хасахаар шийдсэн ч, ямар дэглэм барихаа мэдэхгүй байгаа бол бид та бүхэндээ Англи бүсгүйч

2020-10-19

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.X.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.X.19-2020.X.25/-г хүргэж байна. Хонь Завгүй бас санаанд

2020-10-19

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...