“ЖАРГАЛАН” сургууль, цэцэрлэг элсэлтээ авч байна

2017-08-28 Нийгэм 0

Урин дулаан амралтын улирал дуусч их ажлын үе ирж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ ямар цэцэрлэг, сургуульд өгөхөө эргэцүүлж буй нь лавтай.

Хүүхэд төлөвших, нийгэмших, сурч боловсрох, эрүүл амьдралын дадал, хэвшилтэй болоход цэцэрлэг, дунд сургууль туйлын чухал. Тиймээс бид танд яагаад “Жаргалан” цэцэрлэг, сургуулийг сонгох 5 шалтгааныг танилцуулъя.

1. Олон улсын стандартад нийцсэн сургалтын програм, хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр

Тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж буй “Жаргалан” цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сургалтын давуу тал:

• Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий.

• Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг.

• Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана.

• Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.

• Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.

2. Төлбөр хямд, урт цагаар ажилладаг

Нэг ангид 15-20 хүүхэд хичээллэх бөгөөд өглөөний 07.30-19.00 цаг хүртэл ажиллана.

Төлбөр: Сарын 220.000

3. Хүүхдийн нас насны бүлэгт тохирсон орчин, оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд

Дөнгөж хөлд орж байгаа хүүхдээс эхлээд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг учир анги танхимуудаа хүүхдийн насных нь онцлогт тохируулан тохижуулсан. Нас насны бүлэгт тохирсон аюулгүй тохилог орчин, хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй материалаар хийгдсэн оюун ухаан хөгжүүлэх тоглоомуудтай.

4. Мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш, асрагч

Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
Цэцэрлэгийн зүгээс сурган хүмүүжүүлэгч, болон багш нарыг олон улсын стандартад нийцсэн сургалтын арга барил, мэдлэг боловсролтой байхыг шаарддаг бөгөөд үүний дагуу сургагч, багш, асрагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг.

5. Тэжээллэг, амин дэмтэй, эрүүл хоол

Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.

Эрүүл зөв хооллолтын хөтөлбөр боловсруулан, түүнд суурилсан эрүүл хоолны орц материалууд ашиглан эко органик бүтээгдэхүүнээр амин дэм сайтай хоол бэлтгэдэг.

Байрлал сайтай, Баянгол, Баянзүрх дүүргийн гол байрлалуудад үйл ажиллагаа явуулдаг төдийгүй дотоод анги танхимд эрүүл агаар, цэвэрхэн орчинг бий болгосон.

Хаяг:

“Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд

“Жаргалан Цэцэрлэг”: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн замын урд

“Жаргалан-2” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 21-р сургуулийн хажууд

“Жаргалан-3” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны хойно

Утас: 99279292 99054837 89898349

Жаргалан үндэсний цогцолбор сургууль

Тус сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1-р ангидаа элсэлт авч байна. 2-12 дугаар ангидаа цөөн тооны элсэлт авч байна.

Сургалтыг зөвхөн танхимд биш танин мэдэхүйн аялал, туршилт, төсөлт ажил гэх мэт олон хэлбэрээр явуулж, хичээлээс гадна хүүхэд бүрийн нуугдмал авьяас сонирхлыг нээн илрүүлж төгөлдөр хуур, морин хуур, гитар, бүжиг, шатар даам, IQ, хөнгөн атлетик, теннис, уран зураг, дизайны зэрэг олон сургалтуудаас сонгон суралцах боломжтой байдаг ”Жаргалан Үндэсний Цогцолбор” сургуульд хүүхдээ суралцуулахыг урьж байна.

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцооны хөтөлбөрөөр Солонгос, Австрали, Тайван , Герман, Энэтхэг, Малайз зэрэг улсуудад сурагч солилцоо, аялал зугаалга, зуслангийн сургалтанд суралцах боломжтой байдгаараа бусад сургуулиудаас ялгаатай.

Жаргалан сургуулийн төгсөгчид ЭЕШ-д өндөр оноо авч дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцахаас гадна гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэй суралцах өргөн боломжууд бий.

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...