Э.Эрдэнэ: Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна

2020-10-16 Улс төр 0

Орон нутгийн сонгууль дуусч МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Эл сонгуулиар улстөрд олон жил хүчин зүтгэсэн эрхмүүдийн хүүхдүүд нэр дэвшсэн ч зарим нь гарч чадсангүй. Тэдний нэг болох МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ энэ удаад бүдэрлээ. Тэрбээр энэ тухайгаа болон хамтран ажилласан нийт хүмүүстээ цахим хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлжээ. Тэрбээр,

“Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр байна.

Ялалт байгуулсан нийт нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Манай энэ хотод анхан шатнаасаа тус болох ёстой маш олон хүүхдэд багачууд, хүмүүс байгааг хэзээ ч битгий мартаарай. Иргэдээ гэсэн зөв хөрөнгө оруулалтаа дандаа зөв газраа хийнэ гэдэгт итгэж байна. Бидний гэр болсон нийслэл хотын минь тулгамдсан асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай. Би ч мөн адилгүй үүний төлөө зүтгэсээр л байх болно. Баярлалаа!” гэжээ.

Холбоотой мэдээ

П.Анужин: Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн

2020-10-21

Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тогтоолоо гардан авлаа

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД СОНГОГДСОНД ТООЦСОН ТОГТООЛЫГ ГАРДУ

2020-10-20

АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүн

2020-10-20

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...