Д.Сумъяабазар: Ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлаа шийднэ

2020-10-16 Улс төр 2

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.

МАН Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад ялалт байгуулсан бол 21 аймгуудаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

– МАН НИТХ-ын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа. Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Ялагдал хүлээссэн найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана. МАН иргэдийн итгэлийг бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. Иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээж чадаагүй 8 аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумд байгаа. Эдгээр сонгогчдын итгэлийг даахын төлөө шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллана. Бидэнд улс төр, сандал суудал ярих хугацаа богино. Эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн намын байгууллага нь богино хугацаанд зохион байгуулах, түүнийг нь намын удирдлагын зүгээс батлах ажлыг шуурхай хийнэ гэж үзэж байгаа.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-2020 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүтэц, Засгийн газрын бүтцийг шуурхай томилж, төрийн ажлыг шуурхай байлгах үүднээс богино хугацаанд зохион байгуулсан. Ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөн иргэд, сонгогчдодоо талархлаа. МАН-ын мөрийн хөтөлбөр цаашид шат шатандаа хэрэгжих ёстой гэж дэмжсэн та бүхэндээ талархлаа. Дүүрэг, орон нутгийн хэмжээнд дүүргийн 291 суудлаас 200 суудал, нийслэлийн хэмжээнд 45 суудлаас 34-т нь МАН-д итгэл хүлээлгэсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил, дэд бүтэц зэрэг нийслэлд шуурхай хийх олон ажил байгаа учраас иргэдийнхээ итгэлийг хариуцлагатайгаар шийдэхийн тулд бид ажилдаа шуурхай орно. Намын ажил бүх шатандаа уялдаатай явах ёстой. Иргэдийнхээ итгэлийг хариуцлагаар хариулна. Ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Улаанбаатар хот өөрөө том эдийн засаг. Тиймээс Улаанбаатар хотод шат дараатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ. УИХ, Засгийн газар, орон нутгийн түвшиндээ бүх бодлого, хөгжлийн хөрөнгө оруулалтууд жигд хүрэх олон асуудал байгааг бид үе шаттай хэрэгжүүлнэ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан зарим тойрогт МАН ялагдал хүлээсэн. Дөрөвхөн сарын дараа ялагдал хүлээж байгаагийн шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сарын дараа тодорхой үр дүн гарч байна. Аймаг орон нутгийн хувьд тухайн орон нутгийг удирдаж ажилласан УИХ-ын гишүүд, удирдлагуудын тодорхой үйл ажиллагаатай холбоотой иргэдийн дүгнэлт гарч байна. Мөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд бие даагчид олон байсан. Ялангуяа Увс, Хөвсгөл, Архангай аймгуудад манай намд харьяалагдаж байсан хүмүүс намаасаа нэр дэвших мандат авч чадаагүйн улмаас бие дааж санал хуваасан асуудал бий. Орон нутгийн нам дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй аймгууд ялагдал хүлээсэн гэж үзэж байгаа.

-Дараагийн Хотын даргыг хэзээ томилох, Хотын даргаар томилогдох хүнд ямар шалгуур тавих вэ?

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар:

-Үндсэн хууль, бусад хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас анхдугаар чуулганаа зарлах ёстой. Иргэдийн амьдралд тулсан асуудлыг шийддэг хуулийн хүрээнд ажил нь явдаг байгууллага. Тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлаж, Улаанбаатар хотын даргыг томилох үйл явц өмнөх шигээ өрнөнө. Нийслэлийн Засаг дарга нь мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллаж чадах чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой. Бүх зүйл нэг хүний үйлдлээр бус багаар ажиллах чадварыг суурь болгож тавина. Эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа хотын тулгамдаж буй асуудалд гар бие оролцож байсан, ажлын дадлага туршлагатай, сэтгэлтэй, мэдлэгтэй байх үндсэн шалгуурыг тавина. Хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллах ёс суртахуунтай байх гэсэн үндсэн шалгуурыг тавина. Өнөөдөр хэт их улстөржихгүйгээр, Улаанбаатарт нэн тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил гээд олон ажил бий учраас богино хугацаанд ажил руугаа орно.

  •  АЛДАРЖАВХЛАН  маш муу нар хүндтэй   өөрөө их хуралд унасан сая хотод нэр дэвшигчээ багаар нь гаргаагүй сул  хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй хариуцлага тооц  

  • хотын даргад хотод дүүрэгт ажиллаад эрс өөрчлөлт хийж чадаагүй хуучин хүмүүс томиловол МАН нэр хүнд унанаа  ХҮРЭЛСҮХИЙН НЭРЭЭР л явж байгаа болохоос хотын нам ын дарга гэж бөхчинг хэн тоохын  

Холбоотой мэдээ

П.Анужин: Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн

2020-10-21

Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тогтоолоо гардан авлаа

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД СОНГОГДСОНД ТООЦСОН ТОГТООЛЫГ ГАРДУ

2020-10-20

АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүн

2020-10-20

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...