Циркчид циркээ дахин ашиглах боломжгүй болов уу

2020-10-16 Дэд онцлох 0

Нэг л мэдэхэд гэдэг шиг нэг л өдөр гэнэт бөөн шуугиан болж, циркийг үгүй хийх нь гэх мэдээлэл цахим орчиноор нэг тархлаа. Угтаа бол эл засварын ажил нь аль долдугаар сарын нэгнээс эхэлсэн гэх мэдэгдэл гарч ирсэн. Энэ мэдэгдлээр зарим нэг нь “тийм байлгүй дээ” хэмээн тайвширцгаажээ. Гэвч циркийн жүжигчид, уран бүтээлчид халаглан харамсаж, гашуудаж буйгаа илэрхийлсээр байна.

Монгол Улсын циркийн урлагийн 80 жилийн түүхийн бэлэг тэмдэг болсон цэнхэр оройтой тус барилгын дотоод бүтцийг бүрэн эвдэж, техникийн хүчээр шалыг нь тэгшилж байгаа бичлэг, зургийг хараад тэр. Уг бичлэгийг Улсын циркийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Ю.Гэрэлбаатарт хаа байсан ОХУ-ын циркийн уран бүтээлч илгээжээ. Тэрбээр энэ тухайгаа энэ сарын 15-ны өдөр өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

“Циркийн онцгой хэв маягтай барилга нүүр төрхөө алдлаа!!! Цирк ээ буцаагаад өгөөчээ гээд байсан чин далдуур нураагаад ЦИРКИЙН барилгаас юуч үлдээгүй байна!!!

Маш харамсалтай байна!!!!

Төр засаг , тухайн үед шийд гаргасан түшмэлүүд юу хийснээ хардаа . Хүний үнэргүй луйварчид аа!!!” хэмээв.

Циркийн гадна талаар төмөр хашаа татах үед л иргэд нураах вий хэмээн хардаж, олон нийтийн сүлжээгээр Асашёрюү Дагвадоржоос асууж байв. Тухайн үед Д.Дагвадорж “Цирк бүрэн засвар хийж бгаа шүү! Олон юм яншаад бгаарай!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.

Монголын Үндэсний циркээс мөн энэ тухай мэдэгдэл гаргаж байв. Үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж, үйлчилгээний чанарын стандартыг мөрдөхийн тулд циркийн барилгын үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэх засварыг долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл хийх гэж буйгаа үүгээр мэдээлсэн юм.

Гэвч тус барилгад циркийн зориулалттай үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй боллоо гэдгийг найруулагч Ю.Гэрэлбаатар хэлж байна. Тэрбээр “Даацын багануудыг нь аваад эхэлчихсэн байгаа. Дотор талаас үзэгчдийн онцгой суудал, манежийг бүгдийг нь эвдсэн. Ямар ч байсан дахин циркийн зориулалтаар ашиглахааргүй болголоо. Циркчид ашиглах боломжгүй, бүх зүйл нь алдагдсан” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

“Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо”

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх та

2020-10-21

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.X.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.X.19-2020.X.25/-г хүргэж байна. Хонь Завгүй бас санаанд

2020-10-19

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...