Хятад дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудыг тэргүүлжээ

2020-10-16 Дэлхийд 0

Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын 2020 оны жагсаалтыг гаргахад Саудын Араб улс Хятад, Нидерландын дараа гуравдугаарт бичигджээ. Санал асуулгыг Францын судалгааны Ipsos компаниас 27 оронд явуулан аз жаргалын түвшинг нь хэмжсэн тухай хэмээн “Аль-Арабия” телевиз дамжуулав.

Хятад болон Нидерландын иргэдийн ойролцоогоор арван хүний ес нь өөрсдийгөө маш их эсвэл ер нь аз жаргалтай гэж хариулсан байна. Бас ийм хариултыг саудчуудын 10 хүний найм нь хэлжээ. Франц, Канад, Австрали, Их Британи, Швед, Герман, Бельги эхний аравт багтлаа. Дэлхийн нэгдүгээр эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн АНУ-ын иргэдийн 10 хүний долоо нь ”аз жаргалтай” гэж хариулсан байв.

Аз жаргалын түвшин хамгийн доогуур орнуудын тоонд Испани, Чили, Перу оржээ. Ойрхи Дорнодын орнуудаас Саудын Арабаас гадна Туркийг уг асуулгад хамруулсан бөгөөд туркчууд аз жаргалын түвшнээр 17-р байранд оров.

Улс тус бүрийн 1000 хүнийг хамруулсан санал асуулгыг долоодугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр онлайн хэлбэрээр явагдсан байв.

Холбоотой мэдээ

Дэлхий дахинд коронавирусийн тохиолдол 40 саяыг даваад байна

Эрүүл мэндийн яаманд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Дэлхий дахин

2020-10-21

Сингапур царай таних системийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болно

Сингапур улс нүүр царай баталгаажуулах системийг ашиглах дэлхийн анхны улс болно. Ирэх оноос эхлэн С

2020-10-20

ДЭМБ: Европ, Хойд Америк “COVID-19”-тэй тэмцэхдээ Азийн жишгийг дагах хэрэгтэй

Европ, Хойд Америк “COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд Азийн орнуудын авсан арга хэмжээнүүдийг хэрэ

2020-10-20

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...