6.8 жилийн хорих ялаа эдлээд дуусч байсан хоригдол оргожээ

2020-10-16 Нийгэм 0

Энэ сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай этгээд зам засварын ажил хийж байхдаа оргон зугтаажээ.

Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Баясгалангаас тодруулахад “ШШГЕГ улс орон даяар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Хоригдол өчигдөр 20.00 цагийн орчимд оргосон. ШШГЕГ цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Тухайн хоригдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2, 17.1.3, 17.1.4 буюу хулгайн хэргээр ял эдэлж байсан бөгөөд 6.8 жилийн хорих ял сонсч, ихэнх хугацаагаа эдлээд байсан.

Тухайн хоригдлыг олсны дараа мэдээлэл өгнө. Цаашид эрүүгийн хэрэг үүсгэж шалгана. Эдэлж байгаа ял дээр нь нэмж ял оноох шийтгэл хүлээнэ” гэв.

Холбоотой мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг х

2020-10-21

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тух

2020-10-21

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...