Оргосон хоригдлыг баривчилсан байна

2020-10-17 Нийгэм 0

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам засварын ажил хийж байсан хорих ангийн ялтан 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр оргосон тул түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, оргосон хоригдлыг 2020 оны аравдугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс олж баривчилжээ.

Ял эдэлж буй хүмүүсийг улсын бүтээн байгуулалтын ажилд оролцуулдаг. Энэ талаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авто зам тавих, барилга байгууламж барих, газар тариалан, уул уурхайн чиглэлээр улс орны бүтээн байгуулалтын ажилд бие даан болон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан оролцсоноор хоригдогсод нэрийн дансандаа цалин хуримтлалтай болох улмаар бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулах нөхцөлийг бүрдүүлдэг” хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тайлбарласан.

Холбоотой мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг х

2020-10-21

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тух

2020-10-21

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...