УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ

2020-10-17 Нийгэм 0

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсжээ.

Тэрбээр 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайпэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг байв.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тэрбээр

Монгол хэлний тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьж батлуулсан бөгөөд

Хамтын тэтгэвэрийн тухай хууль,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,

Сонгуулийн тухай хууль /126,2 дугаар заалт/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалалын тухай хууль,

Эрүүл мэндийн даатгалын тухай

гэсэн нийгмийн чухал хуулиудыг хамтран санаачилж байсан юм.

Мөн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Дипломат албаны тухай хуулийн төсөл боловсруулах тухай, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, тус тус батлуулж байв.

Сүүлийн жилүүдэд тархины хавдрын улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан ч М.Батчимэг ийнхүү хорвоог орхиж, Монголын улс төрд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг х

2020-10-21

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тух

2020-10-21

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...