Парисын ойролцоо дунд сургуулийн багшийн толгойг тасдсан хэрэг гарчээ

2020-10-17 Дэлхийд 0

Баасан гарагийн орой Парисын баруун хойд захын дүүрэгт гарсан зэрлэг аллагын хэрэг Франц орныг цочроогоод байна.

Хичээлийн үеэр сурагчдадаа исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн түүхийн багшийн амийг нэг этгээд хөнөөжээ. Том хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд оройн 5:00 цагийн үед гудамжинд явж байсан багш эрэгтэй рүү довтолж, толгойг нь тасдсан байна.

Дараа нь тэр цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн тул буудуулж, амь үрэгджээ.

Парис хотод одоо 2015 онд Шарли Эбдо сэтгүүлийн газарт болсон террорист халдлагын хэргийг шүүх хурал болж байгаа юм. Тухайн үед зөнч Мухаммедын шог зургийг нийтэлснийхээ төлөө сэтгүүлийн редакц халдлагад өртөж, 12 хүн амиа алдаж байв.

Түүхийн багш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл дээрээ тайлбарлахдаа Мухаммедын зургийг үзүүлсэн юм байна. Энэ хичээлийн дараа зарим сурагчдын муслим эцэг эхээс сургуулийн захиргаанд гомдол ирж байжээ.

Өчигдрийн халдлагыг үйлдсэн этгээд сурагчдын хэн нэгний эцэг эх, хамаатан байгаагүй гэнэ.

Хэргийн газарт биеэр ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг аллагыг “исламын террорист халдлага” гэж тодорхойлоод багшийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл заасныхаа төлөө алагдсан гэж мэдэгджээ.

Францын парламентын чуулганы үеэр гишүүд алагдсан багшид хүндэтгэл үзүүлсэн байна. Мороко улсад айлчилж байсан Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин энэ хэргийн дараа Парист яаралтай буцаж иржээ.

Тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкер уг хэргийг зөвхөн хувь хүний эсрэг биш, Францын Бүгд Найрамдах Улсын эсрэг үйлдсэн халдлага гэж нэрлээд исламын терроризмийн эсрэг нэгдэхийг иргэдэд уриалсан байна.

Гэмт этгээд хэн байсан талаар хууль хүчнийхэн албан ёсоор зарлаагүй байна. Зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар алуурчин нь Москвад төрсөн 18 настай чечен залуу байсан гэнэ. 1990-ээд оны үед ОХУ-д болсон Чечений дайны үеэр Франц улс олон хүнд улс төрийн орогнол олгосон байдаг.

Сүүлийн үед тус улсад чечен иргэдтэй холбоотой гэмт хэрэг олноор гарах болсон юм. Газрын дундад тэнгисийн эргийн Ницца хот, баруун бүсийн Сэйн Дизиер хотуудад чеченүүдтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл сүүлийн саруудад олон удаа гарч байгаа.

Франц улс нь баруун Европт хамгийн олон буюу 5 сая орчим муслим хүн амтай. Тэдний ихэнх нь хуучин колони байсан Африкийн орнуудын цагаачид байдаг. Исламын шашин нь шүтэгчийнхээ тоогоор Францад хоёрт ордог шашин юм.

Холбоотой мэдээ

Дэлхий дахинд коронавирусийн тохиолдол 40 саяыг даваад байна

Эрүүл мэндийн яаманд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Дэлхий дахин

2020-10-21

Сингапур царай таних системийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болно

Сингапур улс нүүр царай баталгаажуулах системийг ашиглах дэлхийн анхны улс болно. Ирэх оноос эхлэн С

2020-10-20

ДЭМБ: Европ, Хойд Америк “COVID-19”-тэй тэмцэхдээ Азийн жишгийг дагах хэрэгтэй

Европ, Хойд Америк “COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд Азийн орнуудын авсан арга хэмжээнүүдийг хэрэ

2020-10-20

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...