Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

2020-10-17 Нийгэм 0

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна.

Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан залуу манлайлагч байв.

М.Батчимэг нь 2009 онд 36 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох хүртлээ Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаас эхлэн ахлах судлаач, зөвлөх, тэргүүлэх шинжээч хүртэл дэвшиж, мөн Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

Улмаар 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 19 хууль, тогтоолын төслийг санаачилж, өргөн барьснаас Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан нь түүнийг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байсныг харуулдаг. Түүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан чадварлаг дипломатч байв.

Түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Холбоотой мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг х

2020-10-21

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тух

2020-10-21

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...