Манай улсын хүн амын 15-24.9 хувийг хагас өлсгөлөнд нэрвэгдсэн гэж НҮБ үзжээ

2020-10-17 Нийгэм 0

ХХААХҮЯ: Гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг дотоодоосоо хангаж чадаж байна

НҮБ-аас манай улсын хүн амын 15-24.9 хувийг хагас өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн ангилалд багтаажээ. НҮБ-ын хоол, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч энэ мэдээллийг үгүйсгээгүй байна.

НҮБ Өлсгөлөнгийн жагсаалт 2020 буюу дэлхийн улс орнуудыг хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдсэн хувиар нь жагсааж, өнгөөр ялган тэмдэглэсэн газрын зургийг өнгөрсөн 9-р сард гаргажээ. Үүнийг гаргахдаа 2017-2019 оны хоорондох үзүүлэлтийг ашигласан байна. Таны харж байгаачлан Монгол улсын улбар шар өнгөөр тэмдэглэснийг тайлбараас нь харвал нийт хүн амын 15-24,9 хувь нь хагас өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн утга гарч ирж байна.

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “Уншсан мэдээлэл чинь зөв. Гэхдээ үүний хариултыг Засгийн газар өгөх ёстой байдаг” гэлээ.

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч ийм хариулт өгсөн бол ХХААХҮЯ дараах байр суурийг илэрхийллээ.

ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун “Гол нэрийн үндсэн 10 төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадаж байгаа. Тухайлбал, улаан буудай түүгээр үйлдвэрлэж байгаа гурил, мах, сүү, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд. Жимс, жимсгэнэ дээр дотоодын хэрэгцээгээ таримал жимсээр хангаж чадахгүй импортын асуудал байгаа. Зарим нэр нэр төрлийн хүнсний ногоонд импортын тодорхой хэмжээний хувь байгаа. Гадны байгууллагын судалгаа янз бүрийн түвшинд гарч байгаа байх” гэв.

НҮБ-ын өлсгөлөнгийн жагсаалтын тайлбарт хэрвээ өлсгөлөн энэ янзаараа үргэлжилсээр байвал 2030 он гэхэд дэлхий даяар 840 сая өлсгөлөнд нэрвэгдэнэ гэжээ. Уг газрын зураг нь багш сурагчдад дэлхийн өмнө тулгамдаад байгаа эрүүл мэнд, хоол хүнсний асуудлыг ойр тусгаж ойлгоход тус дөхөм болох зорилготой юм байна.

Холбоотой мэдээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг х

2020-10-21

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тух

2020-10-21

“Насаараа ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүний оршуулгын тэтгэмжийн нэг сая төгрөг хайрцагных нь үнэд ч хүрдэггүй”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үй

2020-10-21

Санал асуулга

Автомашинуудыг ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...