124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүллээ

2020-10-20 Нийгэм 0

Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “…үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “…үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6,728 хуулийн этгээд”-ийн нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болголоо гэж УБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага, ногоон байгууламж дайрчээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн

2020-12-02

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”

ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна. Эх сурвал

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...