АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

2020-10-20 Улс төр 0

Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөн батлахаар хэлэлцэж байв.Тухайн үед хуулийн төслийг орон нутгийн сонгууль болохоос өмнө батална хэмээн эрх баригчид зүтгүүлсэн. Гэвч хуулийг өөрчилж чадалгүй тарцгаасан. Тэгвэл дээрх хуулийн төслийг ирэх пүрэв гаригт чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ.

Орон нутгийн сонгуулийн дүн тодорхой болсны дараахан буюу нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Засаг дарга нар тодорч эхлэх цаг хугацаатай давхцан хуулийн төслийг оруулж ирсэн нь анхаарал татаж байна.Дээрх хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар заасан. Үүгээр Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хумиж байна хэмээн хууль санаачлагчид мэдэгдсэн. Гэвч Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм.

Тэгэхээр орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл байдал бүрдлээ. Өөрөөр хэлбэл, АН ялсан ч “МАН”-ын Засаг даргатай болно гэсэн үг.

Дээрх хуулийн төслийг анх өргөн барихдаа хэрэгжих хугацааг 2022 он гэж байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэхээр өөрчилжээ.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдорж: Х.Баттулга аа, улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл

Улсын их хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн өмнө М.Энхсайханаас эхэлсэн баривчилгаа Н.Номтойбаяр, Ж.Эр

2020-12-02

Т.Доржханд: Монголбанк ямар шалтгаанаар Солонгосын хувийн компаниас 100 сая ам.доллар авчихаад, нууцлаад байна вэ?

УИХ-ын арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит чуулганы үеэр гишүүн Т.Доржханд нэгэн ноцтой асуудлы

2020-12-02

ЗГ: 12-р сарын 11-нийг хүртэл хавьтлын бус иргэдээс COVID-19 илрэхгүй бол үйлчилгээний салбарын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж б

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...