Сингапур царай таних системийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болно

2020-10-20 Дэлхийд 0

Сингапур улс нүүр царай баталгаажуулах системийг ашиглах дэлхийн анхны улс болно. Ирэх оноос эхлэн Сингапурын сая сая иргэн төрийн болон банкны үйлчилгээ авахдаа бичиг баримтаа шалгуулахын оронд царайгаа таниулах боломжтой болох юм.

Тус улсын иргэд биометр төхөөрөмжөөр царайгаа таниулж баталгаажуулснаар хувийн хэвшлийн болон Төрийн үйлчилгээг найдвартай, аюулгүй байдлаар авах боломжтой болно. Энэхүү технологийг дижитал таних систем “SINGPASS”-тай нэгтгэж, Төрийн үйлчилгээ авах боломжийг олгох юм байна. Уг системийг татварын үйлчилгээ үзүүлэх киоск машинуудад аль хэдийн ашиглаад эхэлжээ.

“Бид технологийн дэвшлийг иргэдийнхээ ажил, амьдралд үр ашигтай нэвтрүүлэхийн төлөө байнга ажилладаг” гэж уг төслийг удирдаж байгаа Сингапурын засгийн газрын GovTech агентлагийн мэргэжилтэн Квок Куэк Син хэвлэлд ярьжээ.

Царайгаар таних технологийг өнөөдөр гар утсыг нээхээс эхлээд төлбөр тооцоо хийх хүртэл хэрэглээнүүдэд нэвтрүүлээд байгаа. Мөн зарим улсын засгийн газар нисэх буудлаар зорчиж байгаа аялагчдыг танихад хэрэглээд эхэлсэн байна.

Харин Сингапурын хувьд анх удаа иргэний бүртгэлийн мэдээллийн сандаа хүмүүсийн царай төрхийг хадгалж байгаагаараа анхдагч юм.

Царайгаар таних технологийг эхний ээлжинд тус улсын татварын газар, тэтгэврийн сан зэрэг төрийн байгууллагуудад туршиж эхэлсэн ба хувийн байгууллагуудаас Сингапурын хамгийн том банк болох DBS-д мөн туршиж эхэлсэн байна. Гэхдээ зарим хүмүүс Сингапурын засгийн газар энэ технологийг иргэдийн эрх чөлөөний эсрэг ашиглахаас болгоомжилж байгаагаа илэрхийлсэн.

GovTech агентлагийн Квок ярихдаа засгийн газар уг мэдээллээ аль нэг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй, иргэдэд бичиг баримтаа ашиглах давхар боломж байгаа тул санаа зовох шаардлагагүй гэж тайлбарлажээ.

Холбоотой мэдээ

Их Британи улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг дэлхийд анх удаа эхлүүлэхээр боллоо

Их Британийн засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд өнөөдөр

2020-12-02

Монгол Улс ур чадварын үнэлгээгээр 63 улсаас сүүл мушгижээ

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2020”-д Швейцар улс дө

2020-12-01

Өнөөдөр сар бүтэн хиртэнэ

Өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны дүйчэн өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд сар бүтэн хиртэнэ. Са

2020-11-30

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...