Орцонд нүцгэн уйлж зогссон хүүгийн асуудлыг шалгаж байна

2020-10-20 Нийгэм 4

“Алтай” хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээллийг өчигдөр /2020.10.18/ тус хорооллын оршин суугч Оршин суугчдын группэд нийтэлсэн нь олны сэтгэлийг эмзэглүүлээд байна.

Уг асуудлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авсан эсэхийг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад “Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Хүү байнгын хүчирхийлэлд өртдөг эсэх, тухайн өдөр ямар шалтгаанаар гэрийнхээ үүдэнд нүцгэн гарсан шалтгаан тодорхой болсны дараа эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэх эсэх нь шийдэгдэнэ. Мөн уг мэдээллийг нийтэлсэн иргэн цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэл хүргэх үүргээ биелүүлж, хүүхдэд тусалсан эсэх нь анхаарал татаж байгаа юм.

  • Мэдээлэл өгсөн нь бууруулах юм бна лэ байнга зодоон хийдэг айлыг зодолдоход нь дуудлага өгсөн зодоон намжсан хойно цагдаа ирсэн зодолдоод бна хуурамж дуудлага өгсөн Зөрчлийн хуулиар та 50000 торгуулна гэдэг юм бна лэ 

  • Юу гэсэн үг юм бол?108 утсанд… гэсэн өгүүлбрийг ойлгосонгүй!Анхаарал татаж байгаа юм! ч гэх шиг.

Холбоотой мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага, ногоон байгууламж дайрчээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн

2020-12-02

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”

ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна. Эх сурвал

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...