Х.Баттулга, В.Путин нар жүдогийн ДАШТ-ний үеэр Унгарт уулзжээ

2017-08-29 Нийгэм 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй танилцаж, ярилцсан талаар ОХУ-ын мэдээллийн сайтууд нийтэлжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Дорнын эдийн засгийн гуравдугаар чуулганд уулзах юм.
“Бид Владивостокт уулзахдаа илүү чухал асуудлаар дэлгэрэнгүй ярилцах болно” хэмээн Владимир Путин хэлжээ.
Оросын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай танилцахад таатай буйгаа илэрхийлээд, түүнийг улс төрийн зүтгэлтний хувьд ч, тамирчны талаас нь ч маш сайн мэддэг тухайгаа хэлсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Жүдогийн ДАШТ-ний энэ сайхан үйл явдлаар тантай уулзаж байгаадаа баяртай байна. Жүдо бөхөд дуртай, сонирхдог бидний хувьд энэ нь цаашдын хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна” гээд “хөрөнгө оруулалтын асуудал юун түрүүнд бидний сонирхлыг татаж байна. Мөн төмөр замын асуудлыг чухалчилж байна” хэмээжээ.
Долоодугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон 54 настай Ерөнхийлөгч Х.Баттулга самбо бөхийн дэлхийн аварга болж байсан билээ.
2016 онд хоёр улсын худалдааны эргэлт 20 хувиар унасан ч энэ оны эхний хагаст 34 хувиар өссөн нь сайн хандлага гэдгийг Владимир Путин онцолсон байна.
Орос-Монголын аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллаж, ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгааг Путин тэмдэглэжээ. Мөн Москва, Улаанбаатарын улс төрийн талбар, эдийн засаг, соёлын харилцаа хөгжин цэцэглэж байгааг онцолжээ.
Владимир Путин Будапешт хотноо нэг хоногийн хугацаатай ирсэн байна.

Эх сурвалж: vesti.ru

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...