УОК: 80 гаруй улсаас 26,335 иргэнээ татан аваад байна

2020-10-29 Нийгэм 0

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын 80 гаруй улсаас 19,754 иргэн, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 иргэн, нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна.

Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авжээ. Үүнд:

Бага насны хүүхэдтэй 539,

Эрүүл мэндийн шалтгаантай 165,

Хөгжлийн бэрхшээлтэй 5,

Өндөр настан 203,

Жирэмсэн 44,

Бусад шалтгаантай 2,349 иргэн байгаа юм. Харин ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1,980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-ийн дахин нэг эмчээс коронавирусийн халдвар илэрсэн байна

ХӨСҮТ-ийн дахин нэг эмчээс коронавирусийн халдвар илэрчээ. Өнөөдөр тус төвийн Сүрьеэгийн тасгийн

2020-12-06

Баянзүрх зах, сансарийн И-Мартад хөл хорио тогтоожээ

Баянзүрх зах, Сансарын Имарт худалдааны төвийг тусгаарлан хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр

2020-12-05

Гурван ихэр хүүтэй болсон гэр бүлд Ховд аймгийн захиргаанаас гурван өрөө байр бэлэглэв

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн С.Бадампүрэвийнх өнгөрсөн тавдугаар сард гурван ихэр хүүтэй болжэ

2020-12-05

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...