Хүүгээ орцонд нүцгэн гаргаж, шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгоно

2020-10-29 Нийгэм 0

“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн гэх ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтран шалгалт хийж, дүгнэлт шийдвэр гаргасан байна.

Асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.

Мөн хүүхдийг хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.

Холбоотой мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага, ногоон байгууламж дайрчээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн

2020-12-02

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”

ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна. Эх сурвал

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...