Ука: Аавынхаа хүслийг биелүүлж тоглолтоо хийнэ

2020-10-29 Сонирхолтой 0

Дуучин Ука арваннэгдүгээр сарын 20-нд Буянт-Ухаа спортын ордонд 18.00 цагт “DO IT” нэртэй бие даасан анхны шоу тоглолтоо хийхээр болсноо өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр “Тоглолтоо илүү олон хүнд үзүүлэхийг маш их хүсч байна… Учир нь эрт орой хэзээ нэг өдөр хамгийн том тоглолтоо миний охин хийгээд аав нь томоос том цэцэг аваад тайзан дээр охиндоо өгөөд л .. гэж ярьсан хүслийг нь биелүүлж амьжаагүйд өдөр өнгөрөх тусам харамсана… Энэ жилдээ багтаан том зорилго тавин бэлтгэлдээ орсон. Энэ удаад миний мэдэх үлгэр жишээ хөгжимчид, шилдэг бүжигчид, тайз засал, төгс найруулга гээд байж мэдэх хүндэлдэг, уран бүтээлч сэтгэлгээтэй залуустайгаа нэгдэн тэр оройг хамт дуулж, бүжиглэн сайхан дурсамжийг бүтээхийг урьж байна” гэжээ.

Дуучин Укаг “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрээр аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын бүх аавуудад зориулж “Аавд” нэртэй уран бүтээлээ олны хүртээл болгож байв.

Холбоотой мэдээ

Монгол Улс анх удаа Ботаник хүрээлэнтэй болно

Ботаник хүрээлэн гэдэг ойлголт нь одоогоос 3,000 орчим жилийн өмнө Египтэд үүссэн боловч шинжлэх уха

2020-11-30

Судалгаагаар мууранд дургүй хүмүүс сэтгэцийн эмгэгтэй байх магадлалтай гэнэ

Олон орны хамтарсан судлаачдын бас 2018 онд нэгэн судалгааны ажлыг хийсэн нь санаанд оромгүй үр дүнг

2020-11-29

Байшингийнхаа хананаас 66 шил виски олжээ

Нью Йоркод амьдардаг нэгэн гэр бүл 100 гаруй настай байшиндаа засвар хийж байгаад санаанд оромгүй зү

2020-11-28

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...