Ж.Батбаясгалан: Шүлхийн хөл хорио 28 хоног үргэлжилнэ

2017-08-29 Нийгэм 0

Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүллээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2,900 орчим иргэн бий.

Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ.

Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярилаа.

Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...