Шагайгаа ил гаргаж хэт нимгэн бүү яв

2020-10-29 Зөвлөгөө 0

Гадаа эрс тэс уур амьсгалтай байгаатай холбоотой дархлаа багасч, өвчин хууч сэдэрдэг цаг шүү шагайгаа ил гаргаж хэт нимгэн бүү яв.

Даралт хамгийн наад захын илрэх шинж тэмдэг шүү. Даралт ихсэх үед дотор муухай оргино, бөөлжис цутгана, шилэн хүзүү хөшинө, толгой өвдөнө, гар хөл даарна, нүүр халуу оргино, ядраад нэг л сонин болно.

Мөн даралт ихсэх, багасахыг шинж тэмдгээр нь бүү ялга бараг адилхан зовиур илэрч болно, бодит үзлэг мөн яг даралтны аппаратаар үзэх нь дээр.

Даралт мэдээж ихэсдэггүй хүнд ойролцоогоор 90/120 мм муб байх ёстой, гэхдээ байнга өндөр даралттай болсон хүн гэж бас байгаа. Тогтмол даралтаа үз. 14 хоног тогтмол өдөр бүр нэг цагт даралтаа үз тэгээд байнга даралт өндөр байвал эмчид ханд.

Айл болгон заавал гарт углаж үздэг даралтны аппараттай болоорой, хэзээ ч хэний ч аминд орно, харин үнэтэй зайгаар ажилладаг электрон даралтны аппарат 10 -аас 15 мм муб -аар илүү заах буюу буруу заадаг болохыг анзаар. Тэгэхлээр үнэтэй биш гарт углаж үздэг даралтны аппарат сонго. Даралтыг тогтмол үзэж байж даралт ихсэх өвчин гэсэн онош тавь үгүй бол өвчний илрэх шинж гэж бод.

Энгийн авах арга хэмжээ бол.

1. Толгойгоо өндөрлөж тайван хэвт, толгойд хүйтэн жин заавал тавь, шилэн хүзүүн дор мөн хүйтэн жин тавь, хөл гарыг бүүр сайн дулаацуул, гар хөл дулаацахгүй тохиолдолд нэмэлтээр халуун жин заавал тавь, тэр хэсэгт массаж хийж цусан хангамжыг сайжруул, ингэснээр даралт энгийн байдлаар эмний хэрэггүй бууна, нэмээд сайн амар витамин хэрэглэ.

Харахад гайгүй юм шиг боловч маш их хэцүү зовиуртай байдаг шүү. Эм хэрэглэхгүйгээр даралтаа буулгаж сур.

2. Даралт одоо буухгүй бол даралт буулгах эм хэрэглэ.- Айлд бүрт заавал байх ёстой даралт буулгах эмнүүд бол Enap 5 mg, Nifidepinini 10 mg шүү.

Энэ эмийг шууд уугаарай гэж хэлээгүй шүү манайхаан, харин эмч үзээд мөн таардаг хүн нь даралтаа ихэссэн үед уухаар бэлэн гар доор гэртээ цүнхэндээ авч явж бай гэж байгаам шүү манайхаан, зөв талаас нь ойлгоорой. Даралт ихсэх нь ихэвчлэн бөөр болон зүрхний өвчнөөс дагалдаж илрэх шинж тэмдэг боловч бөөрнөөс болж шууд ихэсдэг.

Мөн таныг ядарсан амралт багатай үед тохиолдох хамгийн эхний шинж тэмдэг шүү анхаар.

Хүндэтгэсэн хүний Их эмч Э.Сэргэлэн – Фитнесс Коүч Сээгий

Холбоотой мэдээ

Дуучин Аделийн хэрэгжүүлсэн “Сиртфуд” дэглэм

Грэммигийн шагналт, Их Британийн алдарт дуучин Адель саяхан өөрийн Instagram хуудастаа шинэ зургууда

2020-12-02

“The Queen’s Gambit” цуврал 63 улсад үзэлтээрээ тэргүүлж байна

Шатрын хорхойтнуудаар эхэлж сарын дотор хүн бүрийн ярианы сэдэв болоод буй "The Queen's Gambit буюу

2020-12-02

Оны сүүлчийн буюу Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

Amjilt.news арванхоёрдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Ажил хэрэг, мөнгө санх

2020-12-01

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...