НВЦ компанийн өндөг тээвэрлэсэн ОХУ-ын жолоочоос коронавирус илэрчээ

2020-10-29 Нийгэм 0

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирус өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Харин Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар /2020.10.29/ батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Эдгээрийн 21-ийнх нь биеийн байдал хөнгөн, 7 хүн хүндэвтэр гэсэн мэдээллийг өгсөн юм.

Манай улсын хувьд дотооддоо алдсан тохиолдол байхгүй ч тусгай үүргийн нислэг болон Алтанбулагийн хилээр орж ирсэн зорчигчдоос илрээд буй юм. Тэдний нэг нь өнгөрсөн долоо хоногт Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн НВЦ компанийн өндөг тээвэрлэсэн ОХУ-ын жолоочоос илэрсэн тухай эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар өвчтөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа аж.

Дэлхийн хэмжээнд нийтдээ 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, 43,766,712 хүн өвчилжээ. Үүнээс 32,701,377 нь эдгэрсэн бол 1,163,459 хүн эндсэн байна.

Холбоотой мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хашлага, ногоон байгууламж дайрчээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн

2020-12-02

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна”

ШЕЗ-ийн байрыг цагдаагийн хамгаалалтад оруулж, ажилтнуудаас нь шинжилгээ авч байна. Эх сурвал

2020-12-02

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын

2020-12-02

Санал асуулга

Арванхоёрдугаар сарын 01-нээс хөл хорио дахин сунгавал та дэмжих үү?

Үр дүн

Loading ... Loading ...