Путин есдүгээр сарын нэгэнд Хиймэл Оюуны тухай хичээл заажээ

2017-09-02 Нийгэм 0

Шинэ хичээлийн жил эхэлж байгаа есдүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар 45 минутын нээлттэй хичээл заажээ.

Түүний хичээл нь шинжлэх ухааны сэдэвтэй байлаа. Ярославль мужид 16,000 багш, сурагчдад заасан хичээлийг мөн хиймэл дагуулаар дамжуулж, нийтдээ нэг сая гаруй хүн үзсэн байна.

Путин хичээлийнхээ үеэр ирээдүйд Хиймэл Оюуны салбар чухал болохыг онцолжээ. “Хиймэл Оюун бол зөвхөн Оросын хувьд биш, бүх хүн төрөлхтний хувьд ирээдүйтэй салбар. Үүнд асар их боломж, бас таахын аргагүй аюул бий. Энэ салбарт тэргүүлэгч нь дэлхийг захирах болно” хэмээн Путин сурагчдад захисан юм.

Гэхдээ тэр энэ боломжийг хэн ч дангаар эзэмших чадахгүй гэжээ.

“Хэрвээ бид энэ салбарт тэргүүлэгч болбол мэдлэгээ бүх дэлхийтэй хуваалцах болно. Яг л өнөөдөр бид цөмийн технологио бусадтай хуваалцдаг шиг” гэж ОХУ-ын төрийн тэргүүн ярьжээ.

Тэр бас сансар огторгуй, анагаах ухаан, хүний тархины боломж чадварын талаар сурагчидтай ярилцсан байна.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль