Өмнөд Солонгосын арми өнөөдөр (2017.09.04) баллистик пуужингийн туршилт явууллаа. Богино зайн тусгалын Хёнму баллистик пуужинг Өмнөд Солонгосын зүүн эрэгт буудаж, туршсан байна. Пуужингийн тусгалын зайг Хойд Солонгосын Пунгрей цөмийн туршилтын талбайд тусахаар тооцож туршилт хийжээ.
Энэ нь Хойд Солонгос ням гаригт зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариу арга хэмжээ аж. Пхеньян баллистик пуужингийн хошуунд багтах хэмжээний ус төрөгчийн тэсрэх бөмбөг амжилттай туршсан гэж мэдээлжээ.
Пхеньяны цөмийн туршилтын дараа Өмнөд Солонгос нь АНУ-тай хамтран цэргийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
0 cэтгэгдэлтэй