“Төрөөс хүмүүнлэгийн  талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг  зохион  байгуулагдлаа

2017-09-04 Нийгэм 0

Өнөөдөр  төрийн  орны иргэний танхимд Ерөнхийлөгчийн  тамгын газар,  Монголын  хүмүүнлэгийн үндэсний  хороо хамтарсан “Төрөөс хүмүүнлэгийн  талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг  зохион  байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт  Ерөнхийлөгчийн  хүмүүнлэгийн  бодлогын  орон  тооны бус  зөвлөх С.Пүрэвсүрэн хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого цаашдын  зорилтын талаар илтгэл тавьж Монгол  улсын “Монголын  хүмүүнлэгийн үндэсний хороо”-ны үйл  ажиллагаа болон  туршлагын талаар танилцууллаа.

Монгол улс үндсэн хуульдаа “Хүмүүнлэг  иргэний ардчилсан  нийгмийг цогцлоох” эрхэм зорилго  тавьсан хэдий ч өнөө болтол хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, дэмжлэг туслалцаа үгүйлэгдсээр байна. Түүнчлэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг  нийгмийн  халамжтай хольж,  хутгаж ойлгодог талаар хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж байв.

Тиймээс  хүмүүнлэгийн  чиглэлээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого, чиглэлийг  боловсруулан бүх нийтийн  үйлс болгон хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Мөн үндэсний хэмжээний хүмүүнлэгийн сан байгуулан хандив тусламжийг нэгтгэн төвлөрүүлж хуваарилалт, хүргэлт, түгээлтийг зохицуулалтаар хангах, Хүмүүнлэгийн үйлс нийгмийн  найрсаг  харилцааг хангахад хэвлэл  мэдээллийн  оролцоог идэвхжүүлэх, хүүхэд  залуучуудын  дунд хүмүүнлэгийн  үйл  ажиллагаа, хүмүүжлийн ажлын  чанар үр дүнг сайжруулах  шаардлага тулгарч байгааг чухалчиллаа.

Хэлэлцүүлэгт төр, захиргааны  байгууллагууд, элчин  сайдын  яамдууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн  төлөөлөл оролцсон байна. Үүнээс БНХАУ, БНСУ-ын  элчин  сайдын яам,  Норвегийн олон  улсын  хөгжлийн  төв, оюутан залуучуудын төлөөллүүд өөрийн орны хүмүүнлэгийн бодлого, үйл  ажиллагааны  туршлагаас хуваалцлаа.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль