Японы нийслэл Токио хотод 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 20 хүн бэртжээ

2021-10-08 Дэд онцлох 0

Пүрэв гарагийн орой Япон улсын нийслэл Токио орчимд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс гэмтэж, бэртсэн хүний тоо 20 хүрээд байна.

Тэдний нэг нь хүнд бэртсэн тухай албаныхан мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв цэг Токио хотоос зүүн зүгт, Чиба мужийн нутагт, 80 км гүнд байсныг тогтоосон байна.

Токио хотын барилгууд ганхаж, хана таазанд зүүлттэй эд зүйлс савлаж байсныг гэрчүүд мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас төмөр зам, метроны замууд түр хаагдсан ч цүнами үүсэх аюул үүсээгүйг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гамшгийн бүсэд байрладаг цөмийн цахилгаан станцуудад гэмтэл саатал үүсээгүйг Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно мэдэгджээ.

Tokyo Electric Power компанийн мэдээлснээр Токио хотын төвийн 250 орчим айлын цахилгаан хангамж түр тасалдсан байна.

Мөн Токио хотын хэд хэдэн хэсэгт цэвэр усны шугам гэмтэж, нэг дүүрэгт газар доорх шугам хоолойноос ус алдаж байгааг гамшигтай тэмцэх албаныхан мэдээлжээ.

Япон улсын шинэ ерөнхий сайд Фүмио Кишида твиттер хуудсандаа “сүүлийн үеийн мэдээг чагнаж, бэлтгэлтэй байх”-ыг иргэдэд анхааруулсан байна. Тэрбээр энэ удаагийн газар хөдлөлтийг 2011 оны гуравдугаар сараас хойш Токио хотод тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тодорхойлжээ.

Өчигдөр орой Кишида гамшгийн нөхцөл байдалтай танилцахаар засгийн газрын шуурхай хуралдааныг зарласан байна.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...